x

С.Энхтөр: Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй

Хотын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Үүссэн асуудлыг богино хугацаанд арилгах, иргэдийг чирэгдэлгүй байлгах тал дээр дараах арга хэмжээг авч, шийдвэрлэжээ. 

Хотын дарга Д.Сумъяабазар "Монгол түмний хүндэтгэлт гол баяр болж байгаа ч иргэд маань төр засгийнхаа өвчнийг хумих хүчин чармайлтыг маш сайн дэмжиж байна. Үүнд иргэддээ үнэхээр талархаж байна. Гэтэл нөгөө талд зохион байгуулалтын ажлаас болж иргэдийг багагүй бухимдууллаа. Нийт ирсэн гомдлын хамгийн өндөр хувийг цагдаагийн алба хаагчид зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, чирэгдэл учруулсан. Мөн харилцаа, ёс зүйн хэм хэмжээг бариагүй асуудал гарсан. Үүссэн асуудлыг арилгах, шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн" гээд биелэлт нь ямар байна вэ гэдгийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөрөөс тодрууллаа.

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр "Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй. Нийслэлийн шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд өчигдөр ирсэн нийт дуудлагын 25 хувийг цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол эзэлсэн. Өнөөдөр 2 хувь хүртэл буурлаа. Өчигдөр хөл хорионы эхний өдөр аль аль талаасаа харилцааны зөрчлүүд гарсан байна.

Иргэдийн анхаарлыг онцгой татсан нэг алба хаагчтай холбоотой гомдлыг Тээврийн Цагдаагийн алба шалгаж байгаа. Өнөөдрөөс Тээврийн Цагдаагийн албанаас иргэдийн биедээ авч явах ёстой бичиг баримтыг нь тодорхой болгож өгсөн. Ингэснээр энэ төрлийн гомдол өнөөдөр 2 хувь хүртэл болж буурлаа. Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй" хэмээн хариулав.

Үргэлжлүүлэн хотын дарга "Цаашид цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцах харилцаанд онцгой анхаарч, ёс зүйтэй байх тал дээр байнга хэлж, зөвлөх ёстой. Төрийн цагдаа гэдэг цагдаж, хорих биш иргэддээ түргэн шуурхай үйлчлэх, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд зөв ойлгуулах ёстой.

Монгол түмний бэлгэдэл, ерөөлийн Цагаан сарын баяр болж байгаа учраас иргэддээ хүндэтгэлтэй хандаж, өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаа зөв ойлгуулах ёстой. Удирдах, удирдуулах ёс, харилцах харилцааны ёсыг дээдэлж ажиллаарай. Үүнээс гадна төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой гомдол өчигдөр нийгмийн сүлжээгээр их гарсан. Эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргасан нь зохисгүй асуудал гэж үзэж байна. Мөн эргүүлд гарч байгаа нийт алба хаагчдын бие засах газар, дулаацах байр, халуун хоол хүнсний асуудал дээр олон гомдол ирлээ" гэв. 

Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай "Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нар руу албан бичиг явуулсан. Үүний үр дүнд төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарь дээр өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон.

Төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдол мөн ирсэн. Үүнийг зогсоосон. Бие засах газар, халуун хоол ундаар үйлчлэхгүй байна гэсэн гомдлын дагуу Хот тохижилтын газар руу чиглэл өгч, нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газрыг эргүүлд гарч байгаа алба хаагчдад үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийсэн. Өчигдрийн 16:00 цагаас эхлэн эдгээр газрууд ажиллаж эхэлсэн. Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Хотын дарга Д.Сумъяабазар цаашид Нийслэлийн шуурхай удирдлагын 1800-1200 дугаарын утас болон чатботод иргэдээс ирсэн санал гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх үүргийг Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд өглөө. Мөн хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй, хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, өвчний голомтыг хумих тал дээр алба хаагч бүр хүчин чармайлт гарган, ажиллахыг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 9 цаг 15 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 32 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 42 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 38 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 35 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 41 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 47 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 54 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 5 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 24 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 35 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 39 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 43 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 48 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 52 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 18 цаг 14 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 21 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 28 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 33 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 39 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top