x

Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулжээ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан фэйсбүүк хуудсаараа хүүхэд багачууд, сурагчдад хандан захидал бичжээ.

Тэрээр "Сайн байцгаана уу?

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүндэтгэн дэвшүүлье. 

Та нар минь хичээлийн жил дамнан теле болон цахимаар хичээллэж байгаа. Ангийн найзуудаа, багшийгаа, бас сургуулийн танхимаа ч санаж байгаа.

Гэвч цар тахлын энэ үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах нөхцлийг улам их нэмэгдүүлж байгаа учраас эх орны минь ирээдүйн эзэд болсон энхрий бяцхан үрсээ эрсдэл аюулаас хол байлгах нь чухал юм. 

Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд та нарыгаа цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь хийж, ээж аав, ах эгчээсээ тусламж зөвөлгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье. 

Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.

Харин өдгөө цаг хугацаа орон зайн ялгаанаас үл хамааран цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх,хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед та бүхэн суралцаж байна.

Хүн өөрөө хичээж цагийг зөв ашиглаж чадвал энэ цаг үе хүн бүрт боломж юм.

Үүний зэрэгцээ цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байгаа тул бүх сурагчидад ижил тэгш боломж бүрдүүлэхийг ах эгч нар нь хичээж байгаагаа энэ дашрамд дуулгая.

Бид бүх нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед хүүхдүүд та бүхэн хайртай гэр бүл, өөрийнхөө ирээдүй, эх орныхоо төлөө оруулах үнэтэй хувь нэмэр бол хичээл сурлагадаа шамдан суралцах явдал юм шүү. 

Магадгүй, хожим том болоод хүүхдүүд та нар энэ үеийг “Үсэглэлийн баяраа хийж амжаагүй нэгдүгээр ангийнхан”, “Хонхны баяраа цахимаар хийсэн төгсөх ангийнхан” гэх зэргээр дурсан ярицгаах болов уу. 
Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. 

Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ.

Монголчууд бид “Эрүүл биед саруул ухаан оршдог” хэмээдэг.  Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, хил гааль, зам тээвэр, мэргэжлийн хяналтын гээд салбар бүрт цаг наргүй ажилладаг олон хүүхдүүд тэднийгээ юуны төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг сайн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ жилээр Өвлийн өвөөд захидал бичсэн олон хүүхдийн хүсэлт дунд “Коронаг манай дэлхийгээс явуулаад өгөөрэй” гэсэн чин сэтгэлийн үгтэй зурвас байсан байх…

Ертөнцийн хүүхдүүдийн энэ хүсэл удахгүй биелнэ гэдэгт ах нь огт эргэлзэхгүй байна. Би өөрөө ААВ хүн. Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж, эрүүл энх байлгахыг юу юунаас эрхэмлэж байгаа гэдэгт итгэж байна. 

Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 56 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 13 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 23 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 19 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 16 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 22 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 36 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 46 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 5 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 17 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 20 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 25 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 29 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 33 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 55 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 2 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 9 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 14 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 20 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top