x

Ц.Ганзориг: Хэлний болон мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа нээнэ

УОК-оос нийслэлд тогтоосон хөл хориог 2021 оны Хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх бөгөөд мөн коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам батлаад байна. 

Түр журмын хүрээнд энэ сарын 23-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн шар түвшинд шилжих юм. 

Жишээ нь, урлагийн тоглолт зохион байгуулахад тухайн заалны хүчин чадлын 30-50 хүртэлх хувийг дүүргэнэ. Энэ нь 3,000 хүн хүлээн авах хүчин чадалтай заал бол 1,500-гаас дээш хэтрэхгүй хүнтэй байна гэсэн үг юм. 

Харин өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга /гэр бүлээс бусад/ зэрэг таван салбарын үйл ажиллагааг нээхгүй

Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Амралтын газруудын үйл ажиллагааг нээнэ. Харин аялал зугаалгад албан байгууллагаараа явахыг хязгаарласан. Зөвхөн гэр бүлийн хүрээнд цөөн тооны хүн амарч болно гэж заасан байгаа.

Бид өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэглэл рүү шилжиж байгаа. Журамд зааснаар 5-10 хүнтэй сургалтын төв НХХЯ-нд харьяалагдаад, үйл ажиллагаа нь ЕБС-аас үл хамаараад хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдэнэ. Хэлний болон мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа нээгдэнэ гэсэн үг.

Харин хүүхдийн тоглоомын төвийг нээхээр халдвар авах эрсдэл өндөр, хүүхэд хуулийн дагуу хариуцлага хүлээх чадваргүй тул хязгаарлаж байгаа юм. Гоо сайхан, үсчин, бассейн, фитнес, караоке үйл ажиллагаагаа нээнэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 57 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 14 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 24 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 20 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 16 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 23 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 29 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 36 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 46 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 6 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 17 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 21 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 25 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 30 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 33 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 56 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 3 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 9 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 14 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 20 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top