x

ААН-ийн 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ

Улсын Онцгой комиссын VI дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, "Ковид-19"-ийн тархалтын түвшинг тогтоож, 2021 оны Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байна.

Нийслэлд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 2021 оны хоёрдугаар сарын 23 гэхэд нийт 411 мянган өрхийг хамруулахаар зорилт тавьж, өнөөдөр /2021.02.20/ 9 цагийн байдлаар 340-өөд мянган өрхийг хамруулсан бөгөөд 54 тохиолдол, шинээр 13 голомт илрүүлснээс идэвхтэй нь 8 голомт байв.

Тус голомтуудыг бүрэн хяналтад аваад байна. Энэхүү нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, коронавируст халдварын түвшинг өндөр эрсдэлтэй УЛААН өнгийн дөрөвдүгээр зэрэглэлээс бууруулж хоёрдугаар зэрэглэл буюу “ШАР” өнгийн түвшин рүү, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах түр журмыг гаргалаа.

Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвдиско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга /гэр бүлээс бусад/ уралдаан тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудын хувьд эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ямар үед нээж болох эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ. 

ААН байгууллага, иргэд, хуулийн этгээдүүд, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах үүрэгтэй байх юм.  

Нийтлэг түр журмыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлнэ. 

Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдын бүх шатны боловсролын байгууллагуудыг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ. Харин Улаанбаатар хотод эрсдэлийн үнэлгээг дахин хийсний үндсэн дээр танхимын хичээлийг нээх хугацааг нарийвчлан тогтоохоор шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 57 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 14 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 24 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 20 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 16 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 23 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 29 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 36 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 46 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 6 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 17 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 21 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 25 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 30 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 33 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 56 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 3 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 10 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 14 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 20 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top