x

Утаа бууруулах зорилт ба хуучин машин, хуурамч шатахуун

Нийслэлд тархсан коронавирусийг дөрөв дахин хумих, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 11-23-нд хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагууд нийт ажилтныхаа 5-10 хувьд тодорхойлолт гарган ажиллуулснаар авто замын хөдөлгөөнд оролцох машины тоо төдий хэмжээгээр багасаад байгаа. Үүнийг дагалдаж хөхөвтөр утаа багасч, хүхэрлэг хийн үнэр алсарсан нь цаанаа нэгийг бодогдуулна.

Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас манай улсад хийсэн судалгаагаар агаар дахь хүхэрлэг хийн хэмжээний 70 хувийг цахилгаан станц болон бага дунд оврын станц, 22.3 хувийг 10 жилээс дээш насжилттай автомашинаас гарах хорт утаа, 8.7 хувийг гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоосон.

Хүхэрлэг хийний 22.3 хувь нь автомашинаас ялгарч байгаа юм бол Засгийн газар 2021 онд Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилтдоо хүрэхийн тулд автомашины импорт, ашиглалтад тодорхой бодлого гаргах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан амжилтаа ахиулахын тулд хуучин машин оруулж ирэхээ больё, шатахуун, түлшний чанарт хяналт тавья.

Эхний асуудлын тухайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Зам тээврийн яамныханд үүрэг өгч байжээ. Тэрээр буруу талдаа жолооны хүрдтэй эвдрэлтэй, насжилт өндөр автомашины импортыг хэзээ болих талаар тодорхой санал Засгийн газарт оруулж ирэхийг Зам тээврийн яамныханд үүрэгдсэн байдаг юм.

 

Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянган автомашины 70-аад хувийг баруун талдаа жолооны хүрдтэй автомашин бүрдүүлдэг бол 10-аас дээш жилийн насжилттай автомашин 65 хувийг эзэлдэг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн 2020 оны аравдугаар сард гаргасан тайланд дэлхийн нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлдэг тухай дурдаад Японоос хамгийн их хуучин машин импортолсон улсаар Монголыг онцолжээ.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайлан

2012-2016 онд Монгол Улсын хуучин машины импорт 3 дахин өсч, 2017 онд 29.5 мянга, 2018 онд 37 мянган хуучин тэрэг Японоос авчээ. Монголд авчирсан хуучин автомашин байтугай сэлбэгийг нь гадаад улс худалдаж авахгүй. Өөрөөр хэлбэл, манай улс япон приусийн хогийн цэг, хөдөлгүүрээс нь ялгарах хүхэрлэг хийн давхар ислийн золиос болж ирлээ.

Нэмээд хэлэхэд, нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа автобусны 80 хувь нь насжилт өндөртэй, дизель хөдөлгүүртэй. Парк шинэчлэл хийх төсөв байхгүйгээс Улаанбаатарын утаа, ялангуяа хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээг агаарт нэмэгдүүлэхэд “жинтэй гавьяа” байгуулж иржээ.

 

Хуучин автобус, хуурамч дизелийн золиос нь бид

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, “Евро 5” стандартын шатахууны агууламжид хүхэрлэг хийн хэвийн хэмжээ нь 10 РРМ байх ёстой атал манай зах зээл дээр байгаа шатахуунаас 200 РРМ илэрсэн. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин өндөр байна гэсэн үг. Евро 5 стандартынх 20 дахин өндөр хүхэрлэг хийн агууламжтай байгаа юм чинь нийтээрээ хэрэглэдэг Евро 2 стандартынх ямар байх нь ойлгомжтой. Манай зах зээлд байгаа дизель түлшнүүдээс дээш авч бас шинжлүүлэхэд стандартад нийцсэн нь үгүй гэж ярьжээ. Тэгэхээр Монголд явж байгаа хуучин машины нийлүүлэлт дээр чанаргүй шатахууны асуудал босч ирж байна. Хуурамч шатахууны асуудлыг сүүлийн хоёр жил их ярьж байгаа. Керосин, нафтад татвар тавих замаар шатахуун найруулдаг асуудлыг хяналтад оруулах талаар УИХ дээр хуулийн төсөл ч орж ирээд байна. Энэ мэтээр агаарын бохирдолтой тэмцэхэд хоёрхон хүчин зүйлийг дурдахад ийм байна.

Шинжилгээний дүнг харвал 2-4 дээж нь хүхрийн агууламж 1.1-8.8 дахин их байна. Хүхрийн агууламжаар стандарт хангасан дизель байхгүй.

Өмнөх Засгийн газрын үед буюу 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэлд өрхийн хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Үүний бэлтгэл болгож Засгийн газраас “Тавантолгой түлш” компанийг 2018 онд байгуулан Сонгинохайрхан дүүргийн нутагт Тавантолгойн түлшний үйлдвэрийг босгож утаа, хорт нэгдэл бага ялгаруулах сайжруулсан түлш үйлдвэрлэж хямд үнээр гэр хорооллын иргэдэд нийлүүлсэн.

СХД-ийн 21 дүгээр хороонд байгуулсан Тавантолгой түлшний үйлдвэрээс сайжруулсан түлш ачиж буй нь

Ингэснээр 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар бага гарсан. Өнгөрсөн 2019, 2020 онд агаарын бохирдол эрс багасч, утаан хөшиг арилсан. 2021 оны цар тахалтай өвлийг уушигны бусад өвчлөлөөс ангид давж, хоолой гашуу оргим өмхий утаагүй давсан нь мөн л сайжруулсан шахмал түлшний хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулсных. Энэ бол шинжлэх ухаанч хандаж, сэтгэл гаргаж зүтгэвэл утааг 50 хувь бууруулж болохыг хангалттай харуулсан сайн жишиг. Үүнд гэр хорооллын цахилгааны хэрэглээний төлбөрийг тэглэх, цахилгаан халаагуурыг хөнгөлөлттэй зээлээр худалдах, гэр хорооллыг барилгажуулах цогц арга хэмжээ бас нөлөөлсөн. Харин одоо 2021 онд 80 хувь бууруулах буюу 30 хувийн үзүүлэлт нэмэх даалгавартай. Үүний тулд утааны 30 хувийг үүсгэдэг автомашины талаар авах арга хэмжээ чухал болж үлдэж байна.

Агаарын бохирдлын 10 хувийг, агаар дахь хүхэрлэг хийн 22.3 хувийг автомашины утаа эзэлж байна. 

Сүүлийн 20 шахаж жилд утааг арилгана гэж 700 тэрбум төгрөг зарлагаджээ. Гэтэл хотын баруун хэсэг Толгойт, зүүн хэсэг Налайхад “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан нь утааг 50 хувь бууруулах үр дүнгээ өгчихлөө. Тус компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлш стандартын хувьд хүхэрлэг хийн агууламжаараа хэвийн гэдэг нь гадаад улсын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Үүнийг улам багасгах талаар тус компанийнхан судалгаа, туршилт эхлүүлсэн юм билээ.

Хүхэрлэг хийг улам багасгая, утааг нэмж бууруулъя гэвэл автомашинаас гадна манай улс цахилгаан станцын технологийн горимоо өөрчлөх, нэмж станц барихаас аргагүй. Тавантолгойн цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц гээд царцсан, мартагдсан төслүүд цөөнгүйгээс гадна маш их хөрөнгө оруулалт, цаг хугацаа орно. Тэгэхээр одоогоор хамгийн бодит бөгөөд шуурхай шийдэл нь насжилт өндөртэй машины импортыг хориглох, хуурамч шатахууны асуудлыг цэгцлэх арга л байна. Энэ дээр дөрөөлөөд баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглож чадвал зам тээврийн ослыг нэлээд хувиар бууруулах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хүрлээ (192.82.73.107)
    Бензин, түлш шатахууны чанарт хяналт тавьдаг лаборатори нь тэгээд улсын мэдэлд ганц ширхэг байна уу????? Байсан бүгдийг нь хувьчлаад устгаад өнгөрсөн биздээ!!!!!
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 57 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 14 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 24 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 20 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 16 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 23 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 29 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 36 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 46 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 17 цаг 6 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 17 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 21 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 25 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 30 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 33 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 56 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 18 цаг 3 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 9 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 14 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 20 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top