x

Д.Сумъяабазар: Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохгүй

Хотын дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Юуны түрүүнд тэвчээртэйгээр 12 хоногийн хугацаанд хөл хорионд орж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан Нийслэлчүүддээ баярлалаа.

Мөн Дүүргийн онцгой комиссынхондоо баярлалаа. Өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан ажилласан бүх төрийн албан хаагчдадаа баярлалаа. Зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын 15 мянга орчим алба хаагч гурван ээлжээр бэлэн байдалд ажилласан. Үндсэндээ хангалт зохион байгуулалт хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэгтэйгээр бид ажилласан. 

“Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 02-р сарын 08-10-нд нийт 808 байгууллагын 62,646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулсан. 2021 оны 02.11 нээс 02.13-ны өдрийн хооронд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109,068 хүнийг  хамруулаад байна. Үүний 67,003 нь явуулын багаар, 42,065 нь шинжилгээний суурин цэгээр хийгдсэн байна. 

Тодруулбал, нийт хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442 мянга 303 өрхийг шинжилгээнд хамруулсан. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийгдлээ.  

Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7279 эмч, эмнэлгийн ажилтан, 5849 бусад албан хаагч, нийт 13128 албан хаагч ажилласан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа, төрийн албан хаагчдыг халдвар илрүүлэх шинжилгээ ажиллагааны хүрээнд нийт 504 мянган иргэнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна”  гэлээ.  

Харин энэхүү  шинжилгээг зохион байгуулсны дүнд ард иргэдийн дунд байсан 126 тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байна. Мөн коронавирусийн халдварын 33 голомтыг  илрүүлжээ. 

ДҮҮРЭГ БҮРД 2-3 ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ АЖИЛЛАНА

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авна.

Шинжилгээний төвүүдийн байршил:  

Баянгол:

-20-р сургууль

-13-р сургууль

Баянзүрх: 

-69-р сургууль /Шавь цогцолбор/ 

-48-р сургууль 

-84-р сургууль 

Сонгинохайрхан: 

-62-р сургууль

-36-р сургууль

-67-р сургууль

Сүхбаатар:

-3-р сургууль

-58-р сургууль

Хан-Уул: 

-18-р сургууль

-34-р сургууль

Чингэлтэй: 

-39-р сургууль

-50-р сургууль

Багануур:

-Халдвартын тасаг

-Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

-Амбулаторийн хуучин байр

Багахангай:

-Эрүүл мэндийн төв зэрэг  цэгүүдэд  зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн шинжилгээ өгөх  боломжтой юм. 

Иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.  

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” дүүргүүдэд хийгдсэн байдал:  

Сонгинохайрхан: 86540

Баянгол: 67645

Чингэлтэй 42023

Сүхбаатар: 41103

Хан-Уул: 69093

Баянзүрх 117836

Налайх: 10013

Багануур: 6831

Багахангай 1219 өрхийг хамруулжээ. 

Нийслэлд  тогтоосон хатуу хөл  хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь  хэвийн ажиллаж эхэлсэн. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан,  аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөх нийтлэг журам, түр журмыг мөрдөж ажиллахыг Хотын дарга хэллээ. Мөн цаашид Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио  тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаагаа Хотын дарга хэллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 47 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 4 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 14 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 10 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 6 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 19 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 26 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 36 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 56 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 7 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 11 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 15 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 20 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 46 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 53 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 18 цаг 0 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 4 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 10 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top