x

П.Наранбаяр: Түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцуулав.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах шийдвэрүүдийг 2010 оноос хойш шат дараатай гаргаж буй. Тухайлбал, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг 2010 онд баталж, Агаарын тухай хуулийг 2012 онд шинэчлэн найруулсан байдаг. Улмаар 2017 оноос Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, 2018 онд Монгол Улсын Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг халах 62 дугаар тогтоолыг баталсан юм.

Мөн 2018 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг баталсан байдаг. 62 дугаар тогтоол болон мастер төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Тэгвэл Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концевц, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулахаар тусгасан.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаас дурдвал, гэр хорооллын айл өрхүүдэд шаардагдах сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, үйлдвэрийг 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Улмаар 2020 оны нэгдүгээр сард нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэр гаргаж, аравдугаар сард үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 1,500 ажлын байр шинээр бий болж буй онцлогтой. Мөн өмнө нь хоногт 500-700 тонн түлш үйлдвэрлэж байсан бол өдгөө 4,500-4,700 тонн түлш үйлдвэрлэж байна. Түүнчлэн боруулах цэгийн тоог 76-гаар нэмэгдүүлж, 686-д хүргэжээ. Ингэснээр өндөрлөг цэгт амьдардаг 26 мянга гаруй өрх түлшээ гэртээ ойрхон цэгээс түлшээ авдаг болжээ.

Тэгвэл 2021-2025 гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангахаас гадна автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисыг бууруулах, гэр хорооллын байшин сууцны  дулаан алдагдлыг бууруулах, төрийн өмчийн халаалтын зуухнуудыг буулгах зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг зүүн бүсэд шилжүүлэхээр судалж байгааг хэлсэн юм. 

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналуудаа хэлсэн. Тухайлбал, төлөөлөгч Б.Мягмар автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисын бууруулахад онцгойлон анхаарч ажиллахыг онцолсон. Төлөөлөгч Б.Нэргүй уурхайд ажилладаг байсан, өдгөө ажилгүй болсон иргэдийг түлшний үйлдвэрт ажиллуулах шаардлагатай байгааг хэлсэн бол төлөөлөгч Ү.Оюунзул нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх нь зүйтэй гэв. Харин төлөөлөгч П.Наранбаяр түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлвэл үр дүнд хүрнэ гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зөвхөн агаарын бохирдол гэлтгүй төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлууд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан байх ёстой. Агаар, орчны бохирдлыг бууруулахад чухал саналуудыг төлөөлөгчид хэллээ. Тиймээс холбогдох байгууллагууд саналыг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгах хэрэгтэй” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 46 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 10 цаг 3 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 13 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 9 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 16 цаг 6 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 12 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 18 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 25 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 36 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 55 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 17 цаг 6 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 17 цаг 10 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 14 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 19 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 45 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 52 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 17 цаг 59 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 18 цаг 4 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 18 цаг 10 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top