x

Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзав.

НҮБ-ын Хүүхдийн сантай 2017 оноос хойш боловсролын салбарт хамтран ажиллаж, энэ хугацаанд 6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан.

Өнгөрсөн оны Гуравдугаар сараас буюу цар тахлын анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс эхлэн боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд хоёр тал хамтран ажилласан юм. Хэдийгээр танхимын сургалт тасалдсан ч боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэхээр “Цахим сургалтыг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэв.

Энэ хүрээнд Хүүхдийн сангаас 104 интерактив контент боловсруулж, econtent.edu.mn сайтыг ажиллуулахад хамтарсан бол малчдын хүүхэд, теле болон онлайнаар суралцах боломжгүй сурагчдад зориулж аудио хичээл боловсруулсан.

Цар тахлын нөхцөл байдал намжсан ч сургалтыг хосолсон хэлбэрээр явуулах хэрэгцээ шаардлага байгаа тул цаашид 1, 2 дугаар ангийн сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор дасгал ажлын дэвтэр боловсруулж буйгаа ноён Алекс Хайкенс танилцууллаа.

Мөн нийгмийн ажилтнуудыг хамруулсан сэтгэлзүйн сургалт зохион байгуулах хүсэлт тавив. Талууд цар тахлын үед өсвөр насныхны өмнө тулгамдсан сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо.  

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдэд ээлтэй загвар сургууль, цэцэрлэг төсөл боловсруулж, үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон шат дараатайгаар өргөжүүлж байгаагаа танилцуулж хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Мөн орон нутгийн сургуулиудыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох асуудлыг Засгийн газраас шийдвэрлэсэн. Хэрэгжүүлэх үүргийг салбарын яам хүлээж байна. Энэ асуудалд ч НҮБ хамтран ажиллах боломжтой хэмээлээ.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 34 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 9 цаг 51 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 1 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 11 цаг 57 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 15 цаг 53 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 0 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 6 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 13 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 23 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 43 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 16 цаг 54 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 16 цаг 58 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 2 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 7 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 10 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 33 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 40 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 17 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 17 цаг 51 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 17 цаг 57 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top