x

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулж, цахим дэвтрийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Үүний үр дүнд ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачаалал буурч, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхэд бодит нөлөө үзүүлж байгаа юм.

Даатгуулагч Та өөрийн цахим дэвтрээ Нийгмийн даатгал гар утасны аппликэйшн болон Даатгуулагчдад зориулсан вэбээс татаж авах, хэвлэн ашиглах, шаардлагатай тохиолдолд сошиал сүлжээ болон мэйлээр байгууллага, иргэн рүү илгээх боломжтой юм.

Түүнчлэн нийгмийн даатгалын цуврал шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цахимжуулж дууссан байна. 

Тодруулбал, архивт хадгалагдаж байсан 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас цаасан тайлан, маягтыг  100 хувь цахимжуулж дууслаа. 1995 оноос хойш ажил олгогчид шимтгэл төлөлтийн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн. Гэвч зөвхөн 2006 оноос хойших тайлан  цахим мэдээллийн санд байршсан байсан юм.

Тиймээс иргэд 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ заавал өмнө ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрийн биеэр очиж авах, архиваас шүүлгэхэд цаг хугацаа зарцуулж, чирэгдэл учирдаг байсан юм. Ийнхүү архивыг бүрэн цахимжуулснаар иргэн, даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.   

Сайн дурын даатгалыг бүрэн цахимжууллаа

Сайн дурын даатгалын цахим системийг нэвтрүүлсэнээр даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо.

Даатгуулагч “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн болон даатгуулагчид зориулсан вэбээр нэвтрэн дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авч байна. 1066 даатгуулагч сайн дурын даатгалын цахим үйлчилгээг ашиглаж байна.

ЦАХИМ ДЭВТЭРТЭЙ БОЛСНЫ ДАВУУ ТАЛУУД

Иргэд, даатгуулагчдын хувьд:

  • Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах;

  • Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон;

  • Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон;

  • Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (“нийгмийн даатгал” аппликейшн ашиглах, Хур систем буюу ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах;

  • Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах.

Ажил олгогчдын хувьд:

  • Нийт 49 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх,  дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн;

  • Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.

Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн хувьд:

  • Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх;

  • Нийгмийн даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192 мянган сайн дурын, нийтдээ 1.2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийх ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах;

  • Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх;

  • Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 34 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 9 цаг 51 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 1 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 11 цаг 57 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 15 цаг 54 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 0 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 6 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 14 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 24 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 43 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 16 цаг 55 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 16 цаг 58 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 3 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 7 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 11 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 33 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 40 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 17 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 17 цаг 52 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 17 цаг 58 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top