x

Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Хотын дарга Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Хотын дарга Д.Сумъяабазар "Дүүргийн удирдлагууд иргэдийн хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх, урлаг соёлын тоглолтууд, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэдийг гэртээ байх талаас нь мэдээллийг хүргэх, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандахад нь анхаарч, уриалга, сэрэмжлүүлэг хүргэх ёстой. Дүүргийн удирдлага бүр өөрсдийн хариуцсан эрх мэдлийн хүрээнд ажлуудаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй.

"Нэг хаалга-нэг шинжилгээ" хэрэгжсэнээр халдвар байхгүй болчихсон мэт ойлголт нийгэмд байна. Энэ бол халдварын тархалтыг тогтоох, хумих, богино хугацаанд Улаанбаатар хотын 412 мянган өрхийн иргэнийг шинжилгээнд хамруулах зорилготой ажил. Энэ ажил зохион байгуулалт сайтайгаар амжилттай хэрэгжиж дууссан. Одоо вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй. Дүүрэг, орон нутаг маш сайн ажиллаж байна. 24 цагийн хугацаанд багтаж, шинжилгээний хариу гарахгүй байгаад иргэд бухимдаж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчилж, Улаанбаатар хотын ногоон байгууламж, эрчим хүчний хангамжийг сайжруулмаар байна. Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг дэмжиж, орчин үеийн шийдэлтэй болгох хэрэгтэй. Бидэнд бүх бололцоо бий. Харин энэ бүхэнд хамгийн том саад болж байгаа зүйл бол “Ковид-19”. Тэгэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажилдаа зориг зүрхтэй, хурдан шаламгай байгаарай.

Нийслэлийн есөн дүүрэг, 171 хороо, 1700 хэсэг дээр болж бүтэж байгаа зүйл олон байна. Хүний амьдрал учраас болж бүтэхгүй байгаа зүйл ч бий. Тиймээс болж, бүтэж байгаагаа дэмжиж, болж бүтэхгүй байгаагаа, алдаагаа дор бүр нь засаж, их хотын амьдралыг өөд нь татах ёстой. Хурдтай, маш сайн зохион байгуулалтад орж ажиллавал бид “Ковид-19”-ийг богино хугацаанд дарж чадна” гэж ярилаа.

Мөн тэрээр хөл хорио суларч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь халдвар бүр мөсөн арилсан гэсэн үг биш. Тиймээс төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлага, хамтын хүчээр цар тахлыг давна гэдгийг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 34 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 9 цаг 51 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 10 цаг 1 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 11 цаг 57 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 15 цаг 54 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 16 цаг 0 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 16 цаг 6 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 16 цаг 14 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 24 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 43 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 16 цаг 54 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 16 цаг 58 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 17 цаг 3 мин Орон сууцны үнэ өсжээ 17 цаг 7 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 17 цаг 11 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 33 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 40 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 17 цаг 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 17 цаг 52 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 17 цаг 58 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top