x

Гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах санал гаргав

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа.

ОХУ-ын зургаан багш орон нутагт орос хэлний хичээлийг зайнаас зааж байна. Хоёр тун вакцин тариулж, тусгаарлалтад долоон хоног байх зөвшөөрөл олговол багш нар орон нутагт нь очиж танхимаар хичээл заах хүсэлтэй байгааг Элчин сайд уламжиллаа.

Тусгай хэрэгцээт боловсролын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх зорилгоор хойд хөршид жилд 33 хүнийг бэлтгэхээр тохиролцсон ч цар тахлын улмаас түр зогсонги байдалд орсон хэдий ч энэхүү хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх юм.

Хоёр улсын хамтарсан дунд сургууль байгуулах асуудал судалгааны шатандаа үргэлжилж байна. Ажлын хэсгийн гишүүд ойрын үед сургууль барих газартай танилцах шаардлагатай байгааг ноён Элчин сайд дуулгаад дээд сургууль байгуулах чиглэлд ч хамтрах боломж байгааг онцоллоо.

Уулзалтын үеэр бид гарааны бизнесийг хөгжүүлэх, амжилтад хөтлөх арга туршлагаасаа хуваалцахыг ОХУ-ын талаас хүслээ.

ОХУ-ын тухайд цар тахлын эхний үед бага ангийн хичээлийг танхимаар явуулж, дунд болон ахлах ангийнхан зайнаас суралцаж байсан бол одоо танхимын хичээлээ жигдрүүлсэн. Тиймээс цахим хичээлийн хүртээмж, агуулгыг сайжруулах чиглэлд туршлагаасаа нэвтрүүлэх, хоцрогдол нөхөх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг салбарын сайд хүссэн юм.

Мөн талууд уулзалтын үеэр вакцинтай холбоотой мэдээлэл солилцсон юм.

“Спутник V” вакциныг дэлхийн 45 улс хүлээж аваад байна. Үүний нэг нь манай улс юм. Манай улсын тухайд ирэх долоо хоногт багш нарыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа. Цаашид вакцин дахин нийлүүлэх боломж байгаа гэсэн учир Засгийн газрын түвшинд ярилцахаар тохирлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 14 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 9 цаг 31 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 9 цаг 41 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 11 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 15 цаг 33 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 15 цаг 40 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 15 цаг 46 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 15 цаг 53 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 3 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 23 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 16 цаг 34 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 16 цаг 38 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 16 цаг 42 мин Орон сууцны үнэ өсжээ 16 цаг 47 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 16 цаг 50 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 13 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 20 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 17 цаг 27 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 17 цаг 31 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 17 цаг 37 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top