x

Т.Чимгээг эрүүдэн шүүсэнтэй холбоотой зарим бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар С.Зориг агсны хэргийн заримыг нууцаас гаргалаа.

Ийнхүү Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргав.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Энэ хэргийн зарим материалыг ил болгох тухай Засгийн газрын тогтоол гарсан.

Та бүхэн санаж байгаа бол 2019 оны Зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.

2019 оны Наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш ямар процессууд явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эргэж сануулахад хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж зарим хүсэлтийг хангасан тохиолдолд энэ хэргийг шүүхээр яаравчлан шийдэх зохицуулалтыг оруулсан.

Мөн энэ хэрэг Анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт зургаан удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа. Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал ажил эрхлэх ялыг оногдуулаагүй гээд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж улсын дээд шүүхэд хүргэсэн. Хоёрдугаар сарын 17-нд шүүгчид хуваарилагдсан тус хэргийн 30 хоногийн хугацаа энэ сарын 17-нд дуусна. Дээд шүүх дээр дахиад 30 хоног сунгах боломжтой.

Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөлд монголын шүүх Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр Засгийн газар гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт харсан энэ үйлдлийг хурдан шүүхээр шийдэгдэх ёстой гэсэн үндсэн дээр Засгийн газрын тэргүүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Дөрвөн үндэслэлийн хоёрт бичсэн байгаа "Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол" гэсэн энэ үндэслэлийг гарвал прокурор шинээр илэрсэн нөхцөл байдал бичнэ. Үүнээс бусад тохиолдолд бичихгүй гэсэн байна. Бусад гурван үндэслэлийн аль нэгээр прокурорын байгууллага шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүрэн боломжтой гэж хууль зүйн сайдын хувьд үзэж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.126)
    Ардын нам ерөнхийлэгчийн сонгуулийн киногоо эхэлжээ зоригийн хэргийг ингэж шүүсэн юм бол ил тод баримт байхад үндсэн хуулийн цэц юу хийж байгаа юм энэ бол зүгээр сонгуулийн кино ард иргэдийн саналыг авах ээлжит нэг зал
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 13 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 9 цаг 30 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 9 цаг 40 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 11 цаг 36 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 15 цаг 33 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 15 цаг 39 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 15 цаг 45 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 15 цаг 52 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 2 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 22 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 16 цаг 33 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 16 цаг 37 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 16 цаг 41 мин Орон сууцны үнэ өсжээ 16 цаг 46 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 16 цаг 50 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 12 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 19 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 17 цаг 26 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 17 цаг 30 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 17 цаг 36 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top