x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгуулага болон төсөл хэрэгжүүлэгч хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Харилцан ярилцъя-Хамтдаа шийдье” өргөтгөсөн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд хийгээд төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллүүд оролцсон юм.

Тус уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлт оновчтой, зөв явах ёстой. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2021 оны эцсээр УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар үе шаттай ажлууд хийж байна. Үе үеийн Хотын дарга нарын толгойны өвчин энэ байсан. Бид алдаа, оноо, болж бүтэхгүйгээ шүүмжилж, урагшаа харж явахгүй бол бүх болохгүй, бүтэхгүйг хотын дарга нар хийчихсэн мэт ярьж болохгүй. Улаанбаатар хотод эрх зүйн реформ, үүнийг дагасан эдийн засгийн реформ, засаглалын зөв реформ хэрэгтэй. Тэгж чадвал бид хотоо хот шиг болгож, дэлхийд өрсөлдөх Улаанбаатар болж чадна.

Манай барилгын компаниуд барилга бариад сурчихсан. Барилгаа гүйцэтгэл сайтай хийж дуусгах туршлага, чадвар, чадамжийг хуримтлуулж чадсан. Энэ бол чөлөөт эдийн засаг буюу зах зээлийн нийгэмд шилжсэн, хувийн хэвшлээ дэмжсэний үр дүн. Эдийн засаг, бизнестэй холбоотой асуудалд маш тодорхой бөгөөд оновчтой байдлаар шийдлээ гаргаж, аж ахуйн нэгжүүдтэйгээ хуулийн хүрээнд гэрээ байгуулж ажиллах ёстой. Э.Бат-Үүл даргын эхлүүлсэн гэр хорооллыг барилгажуулах, орон сууцжуулах ажлын санаа болон сэдэл зөв байсан ч гүйцэтгэл дээр алдсан. Бид алдааг нь засаж, төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг улам эрчимжүүлэх ёстой” хэмээн ярилаа.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Тэд 2013-2020 онд нийт 1,899 айлын газрыг чөлөөлж, 10,827 айлын орон сууц ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Уулзалтаар төсөл хэрэгжүүлэгчид Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, Гурван талт гэрээний хэрэгжилт, Барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, Хөрөнгө оруулалт, санхүүжилт гэсэн дөрвөн чиглэлээр санал хүсэлтээ холбогдох хүмүүст уламжилсан юм. Уулзалтын үр дүнд төсөл хэрэгжүүлэгчдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллахаа мэдэгдэж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.78.159)
    Өндөр барилга газар хөдлөлтөд
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Б (64.119.19.253)
    ХУЦАЛГҮЙ ХУРДАН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖАА ӨРГӨТГӨ
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 13 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 9 цаг 30 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 9 цаг 40 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 11 цаг 36 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 15 цаг 32 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 15 цаг 39 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 15 цаг 45 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 15 цаг 52 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 2 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 22 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 16 цаг 33 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 16 цаг 37 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 16 цаг 41 мин Орон сууцны үнэ өсжээ 16 цаг 46 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 16 цаг 49 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 12 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 19 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 17 цаг 26 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 17 цаг 30 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 17 цаг 36 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top