x

Шинээр 169 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 3833 боллоо

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өчигдөр нийт 19318 шинжилгээ хийж, 169 тохиолдол бүртгэгдэж 3833 боллоо. Шинээр халдвар авсан иргэд бүгд нийслэлээс бүртгэгдсэн ба нийт тохиолдлын тоо 2958 болж байна.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гарсан ба нийтдээ 2955 эдгэрч халдвар авсан иргэдийн 77 хувийг эзэлж байна.  

Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт үргэлжилж байна. Одоогоор хөнгөн 811, хүндэвтэр 42, хүнд 6, маш хүнд 2 хүн эмчлүүлж байна. 

Халдварын тохиолдол нэлээд эрчимтэй нэмэгдэж байгаа тул ЭМЯ-ны зүгээс 28 хоногийн хөл хорио тогтоох санал хүргүүлсэн. Хэрэв хөл хорио тогтоох шийдвэр гаргах боломжгүй бол караоке, бар, рестораны үйл ажиллагааг 21 хоног түр зогсоох. Мөн нэг байгууллагад 10 дээшгүй ажилтан байлгах, эсвэл богино цагаар ажиллуулах гэх мэт санал гаргасан. УОК ямар ч шийдвэр гаргасан бай иргэдийн үүрэг хариуцлага маш өндөр байна. Тиймээс би салбараа төлөөлж, хувийн дэглэм сайтар баримтлах, маскаа давхар зүүх, хүн хоорондын зай барих, орчны агаар сэлгэх үйлдлүүдээ маш сайн хийж байж вакцинжуулалтын үр нөлөөг үзнэ. Ард иргэдийн дунд вакцины нэгдүгээр тунг хийсний дараа дархлаатай болж байгаа мэт ойлголт төрөөд байгаа. Гэтэл вакцин хийлгээд дор хаяж 14 хоносны дараа бүрэн дархлаа тогтож, КОВИД-19 халдвар авах эрсдэл буурна. 

Нэг батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, дам хавьтал маш их нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагын хүний нөөц шавхагдаж, олон цагаар ажиллахаас өөр аргагүй байна. Тиймээс хэрэв та батлагдсан бол таныг эмнэлэгт хүргэх үйл явц бага зэрэг удаашрахыг сануулж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 8 цаг 14 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 9 цаг 31 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 9 цаг 41 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 11 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 15 цаг 33 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 15 цаг 40 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 15 цаг 46 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 15 цаг 53 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 16 цаг 3 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 16 цаг 23 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 16 цаг 34 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 16 цаг 38 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 16 цаг 42 мин Орон сууцны үнэ өсжээ 16 цаг 47 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 16 цаг 50 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 17 цаг 13 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 17 цаг 20 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 17 цаг 26 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 17 цаг 31 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 17 цаг 37 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top