x

Дотоод хэргийн их сургууль жилд 1500-2000 орчим ахлагч бэлтгэгддэг

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтууд нь агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн явагддагаараа онцлогтой. Мэргэжлийн сургалтын давтамж жилд 4-6 удаа, гэрээт харуул хамгаалалтын чиглэлийн сургалтыг тухайн хичээлийн жилийн сондгой сард тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 1500-2000 орчим сонсогч, суралцагчийг сурган төгсгөдөг.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосон энэ үед ахлагч бэлтгэх сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн арга зүйч, хошууч О.Шинэбаяраас тодрууллаа.

-Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар  мэдээлэл өгөөч?

-Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосонтой холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилд төлөвлөж байсан танхимын сургалтууд цуцлагдаж, бид зарим мэргэжлийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар “Цагдаа”, “Цагдаа жолооч”, Дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжлийн сургалтыг 466 суралцагчтайгаар 45 хоногийн богиносгосон хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. Хичээлээ  2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлэн  “E-Mind”, “Zoom”, “Google meeting” програм зэргийг хослуулан цахим хэлбэрээр зааж байгаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжлийн дамжааны сургалтыг эхлүүлэхээр бүртгэл нь хийгдэж дууссан. Сургалтыг хэзээ эхлүүлэх хугацаа нь одоогоор тодорхой болоогүй байна. Харин Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагын хувьд энэ сарын байдлаар ахлагч бэлтгэх дамжааны сургалтын бүртгэл хийгдээгүй байна. Эдгээр байгууллагуудын хувьд зарим төрлийн хичээл, сургалт “нууц”-ын зэрэглэлтэй явагддаг тул сургалтыг цахимаар зохион байгуулах боломжгүй.

Нөхцөл байдал сайжирч, хэвийн горимд шилжсэн тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагын шийдвэр, зөвлөмжийн хүрээнд танхимын сургалт хэвийн явагдах боломжтой.

-Жилд хэчнээн тооны ахлагч бүрэлдэхүүн бэлтгэн гаргадаг вэ?

-Захиалагч агентлагийн сургалтын эрэлт хэрэгцээ, захиалга, бодомж төлөвлөлтөөс хамаараад төгсөгчдийн тоо харилцан адилгүй байдаг. Нэг хичээлийн жилд ихэнх мэргэжлийн сургалтууд маань 2-3, заримдаа 4 удаа элсэлт авах тохиолдол бий. Сургалтын үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж буй тохиолдолд нэг удаа хичээллэх суралцагчдын тоо 600-800 хүрч, жилдээ дунджаар 1500-2000 орчим ахлагч бэлтгэж төгсгөдөг.

-Ахлагчийн сургуулийн мэргэжлийн сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Манай сургууль өнөөдрийн байдлаар мэргэжлийн сургалтын буюу богино хугацааны сургалтыг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар ахлагч, эдгээр байгууллагын офицер албан тушаалын ангиллын захиалгат сургалтыг тухайн агентлагийн захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн зохион байгуулдаг. 

Танхимын үндсэн сургалтаас гадна, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил гээд бүхэлдээ ур чадвар, зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэдэг.

Сургалтаа практик орчинд ойртуулахад анхаарч, захиалгат байгууллагын байгууллагын онцлогт тохирсон танхимуудад дадлага, сургалтыг зохион байгуулж байгаа нь  үр дүнгээ өгч байна.

Үүний зэрэгцээ сонсогчдын хээрийн гаралт, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, клиник сургалт, мото бэлтгэл, усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг танхимын бус цагаар зохион байгуулдаг нь манай  сургалтын бас нэгэн давуу тал юм. Сонсогч, суралцагчид үүрэг гүйцэтгэх ур чадвар эзэмшиж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

-Ахлагчийн сургуульд элсэн суралцахыг хүсч байгаа иргэдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Элсэгчдэд тавигдах шаардлагын хувьд агентлаг бүр өөрсдийн чиг үүргээс хамаараад ахлагч бүрэлдэхүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд бий. Жишээ нь 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх, хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэхээр хаасан байх, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, шивээсгүй байх гэх мэт нийтлэг шаардлагууд байдаг.


Иргэд мэргэжлийн дагуу элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, бүрдүүлэх материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын  police.gov.mn, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  cd.gov.mn, Хил хамгаалах ерөнхий газрын bpo.gov.mn, Онцгой байдлын ерөнхий газрын   nema.gov.mn  сайтаас авч болно. Мөн Ахлагчийн сургуулийн 98131319, 70155008, 70155002 утсаар холбогдож лавлах боломжтой. Бид сургалтууд товлогдохоор эдгээр агентлагийн болон Их сургуулийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 7 цаг 23 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 40 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 50 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 46 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 43 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 49 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 55 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 15 цаг 2 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 15 цаг 12 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 15 цаг 32 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 43 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 47 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 51 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 56 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 16 цаг 0 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 16 цаг 22 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 16 цаг 29 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 16 цаг 36 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 40 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 46 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top