x

Д.Сумъяабазар: Хариуцлагатай байвал халдвар цааш тархахгүй байх бололцоо байна

Хотын дарга Д.Сумъяабазар халдварын голомт нэмэгдэж буйтай холбоотойгоор НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "НОК-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна. Орон зайн дүн шинжилгээний төвийн тархвар зүйч, судлаач нар системд мэдээлэл оруулж, тархварын явц, аль дүүрэг, хороодоор халдвар илүү тархах өндөр магадлалтай байна вэ гэдгийг тооцооллын үндсэн дээр гаргаж ирж байна.

Иргэд шинжилгээ өгөөд эрүүл гарахаар, эсвэл вакцинжуулалтын эхний тунг тариулаад дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно.

Мөн иргэд амны хаалтаа зүүхгүй, гараа ариутгахгүй, хүн хоорондын зайгаа барихгүй байгаагаас болж бизнесийг нь дэмжих үүднээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн газруудад хүндрэл гарч байна.

Вакцинжуулалтад Улаанбаатар хотын иргэдийг бүрэн хамруулж байж, 2021 оны хоёрдугаар хагасаас хэвийн амьдралдаа орохоор төлөвлөж ажиллаж байгаа.

Хөл хориог 14 хоног, 28 хоног тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын түвшинд ярьж байгаа. Бид хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоохоор байр сууриа нэгтгээд, санал нэгдсэн. Хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, халдварын өндөр эрсдэлтэй байгаа хороодын тархалтыг хумих ажил эхлээд явж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд долоо хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэрийг УОК, НОК, ДОК ярилцаж гаргасан. Энэ хороо халдварын өндөр эрсдэлтэй, голомт болсон. Иргэдэд бухимдалтай, хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ бусдад халдвар тараахгүй, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт бүхэлдээ хөл  хорио тогтоохгүй байх үүднээс өндөр эрсдэлтэй хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Иргэд хариуцлага, сахилга баттай байж чадвал халдвар тархахгүй байх бололцоо байна.

Төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна.

Цаашид:

  1. Чингэлтэй дүүргийн 6, 13, 14

  2. Сүхбаатар  дүүргийн 6, 9, 10, 11, 15

  3. Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28

  4. Хан-Уул дүүргийн 15, 16, 21

  5. Баянгол дүүргийн 4, 5, 6, 25

  6. Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар тархах өндөр магадлалтай.

  7. Эдгээр хороонд амьдарч байгаа иргэд хариуцлага, сахилга баттай байж, иргэний үүргээ ухамсарлаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа бариарай" хэмээн ярилаа.

Мөн цахим орчинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргыг сольсон гэх мэдээлэл олны анхаарлын төвд байсан. Үүнд Хотын дарга хариулт өгч "Нийслэлийн Засаг дарга хорооны Засаг даргыг томилдог субъект биш.

Баянзүрх дүүргийн удирдлагууд үүн дээр анхаар. Өвчин зовлонтой байгаа үед удирдах албан тушаалтнууд хүмүүстээ зөв ойлголт өг. Ямар учраас сольсон гэдгээ тодорхой мэдээлэх хэрэгтэй. Хүнд үед боловсон хүчний бодлогоор оролдох биш, бодлогоо нийлүүлж, иргэдтэйгээ үйл ажиллагаагаа уялдуулж, коронавирусийг богино хугацаанд хумьж, иргэдээ вакцинжуулах хэрэгтэй байна.

Хотын иргэдийг яаралтай вакцинд хамруулж, Улаанбаатар хот шар бүс болж, нийгэм, эдийн засгийн амьдралаа шуурхай босгож ирэхгүй бол бид хүнд нөхцөлд байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 7 цаг 23 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 40 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 50 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 46 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 42 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 49 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 55 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 15 цаг 2 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 15 цаг 12 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 15 цаг 32 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 43 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 47 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 51 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 56 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 15 цаг 59 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 16 цаг 22 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 16 цаг 29 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 16 цаг 36 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 40 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 46 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top