x

Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.


“Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа,

Энхийг сахиулагчид аа,

Үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчин, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн гал халуун мэндийг дэвшүүлье!

Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Эзэн Богд Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш өнөөдөр 100 жилтэй золгож байна.

Монгол үндэстэн бүрэлдэн тогтсон найман мянган жилийн туршид хөрш улсуудын түүхчид “… эр бүр нь аян дайнд оролцох ёстой. Нум татаж чадах насанд хүрсэн эр бүр хуягт морьт цэрэг болдог” гэж онцлон тэмдэглэж ирсэн байдаг.

Тийм ээ, бид бол энэ дэлхий дээр хуруу дарам цөөхөн байдаг цэргийн, дайчин үндэстний нэг. Цэргийн урлагийн түүхэнд ул мөрөө үлдээсэн Их Монгол Улсын аугаа дайчин цэргүүдийн залгамж хойч билээ.

Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Ардын Журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон. Энэ цагаас хойш Монголын Зэвсэгт хүчин 1939 онд Халхын голын, 1945 онд Чөлөөлөх дайнд оролцон бахдам ялалтуудаар түүхээ зузаатгасан. Энхийн цагт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, дэд бүтэц, барилгын талбарт гар бие оролцон ажиллаж үнэлж баршгүй хувь нэмэр оруулан ард түмнийхээ бахархал болсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар миний бие энэ баярт өдрийг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаараа бахархан омогшиж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриалж байна. Та нар бол энэ улсын ирээдүй, залгамж халаа. Тийм учраас түүхээ мэдэж, түүнийг бахархалтайгаар, нэр төртэйгөөр үргэлжлүүлэх үүрэг хариуцлагаа эртнээс ухамсарлаж, дээдэлж явах учиртай.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцон улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж явна.

Түүнчлэн улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилт, зохион байгуулалттайгаар оролцсоноороо монголчууд бие даан том бүтээн байгуулалтыг өрнүүлж, гүйцэтгэж чадахыг ард түмэндээ нотлон харууллаа.

Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дахин хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Бүх Цэргийн Их Хар Сүлд амгалан цэнгэж, аюул занал түүн дор сөхрөн мөхөстөх болтугай.

Монгол Улс, монгол цэрэг мөнхөд оршиг” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 7 цаг 23 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 40 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 50 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 46 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 43 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 49 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 55 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 15 цаг 2 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 15 цаг 13 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 15 цаг 32 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 43 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 47 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 52 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 56 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 16 цаг 0 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 16 цаг 22 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 16 цаг 29 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 16 цаг 36 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 41 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 47 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top