x

ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг шийдэж, оношилгооны төв байгуулна

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 1998 онд таван Га газартай байжээ.

Гэтэл одоо эмнэлгийн баруун талд орон сууцны хороолол, урд нь үйлчилгээний төв, оффис баригдаж, эмнэлэг хэдэн талаасаа барилгаар хүрээлэгдсэн. Эдгээр зөвшөөрлийг тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн удирдлагууд олгосноос гадна өөрсдөө ч газар авсан нь бий.

Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон холбогдох албаныхан ХСҮТ-ийн өргөтгөлийн асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Хотын дарга  Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авч байна. ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба ИТХ-аар оруулж, баталгаажуулж, Засаг даргын захирамж гарна.

Хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймээс хавдрыг эрт шатанд нь илрүүлэх оношилгооны төв байгуулах нь нэн чухал. Манайх хавдрыг хожуу үед нь илрүүлдэг. Эрт илрүүлсэн бол аврах боломжтой байсан хүмүүсээ алдаж байна.

Мөн ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулах ёстой. Эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэсээр сарын хугацаа зарцуулдаг. Энэ бүх байдлыг эхнээс нь засаж, зөв зохион байгуулах ажлыг санаачилж, мэргэжлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана.

Бид боловсрол, эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн байгууллагынхныхаа дуу хоолойг сонсож явна. Эрүүл, боловсролтой иргэнтэй байж Монгол Улс дэлхийн дайтай хөгжинө" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Өмнө нь улсын эмнэлгүүд газраа алддаг байсан бол энэ үеэс эмнэлгүүд газраа буцааж авч байгаа жишиг тогтоож байгаа Д.Сумъяабазар даргадаа баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлээр хорт хавдрын эмчилгээг улс даадаг болсон. Ковид гарсантай холбоотой эрт илрүүлгийн хувь буурсан. Хавдар хожуу оношлогдох аюул бий боллоо" хэмээн ярилаа.

Өдгөө ХСҮТ-д хавдрын эрт үеийн илрүүлгийн оношилгооны төв барихаар төлөвлөжээ. Гэтэл тус газарт 64 машины гарааш байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай "1992 оноос хойш хувийн компаниуд зөвшөөрөл авч, гарааш барьж, иргэдэд зарсан. Одоо бол бүгд хувь хүний хөрөнгө болсон. Тиймээс газрын албанаас хууль, журмын дагуу иргэдтэйгээ тохиролцож, газрыг чөлөөлөх асуудлыг шийднэ. Ер нь албан байгууллагын газарт 2017 оноос өмнө их зөрчил гардаг байсан.

Засгийн газрын шийдвэр, Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор төрийн байгууллагын газраас газар дураараа шилжүүлж авахыг зогсоосон. Өмнө нь хууль бусаар олгогдсон, барилга, байшин бариагүй  газруудыг хүчингүй болгож, тухайн байгууллагад нь эргүүлэн олгож байна. ХСҮТ-ийн хувьд өнгөрсөн жил дөрвөн гарцыг чөлөөлж өгсөн. Чөлөөлөхөд зөвшөөрөлгүй барьсан барилга, таван машины гарааш, хашаа байсан.

Мөн нийтийн эзэмшлийн газрын орц, гарцыг чөлөөлөх ажил ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн жил 180 гаруй байршилд ийм ажил хийгдсэн. Энэ жил 200 орчим  газрыг чөлөөлж, зөрчил арилгана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 7 цаг 23 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 40 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 50 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 46 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 43 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 49 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 55 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 15 цаг 2 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 15 цаг 13 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 15 цаг 32 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 43 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 47 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 51 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 56 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 16 цаг 0 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 16 цаг 22 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 16 цаг 29 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 16 цаг 36 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 41 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 47 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top