x

Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлжээ

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа.

-Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хэдийн 4000 гаруйд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар хариу арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 350 ор дэлгэн ажиллуулж, 348 хүнийг хэвтүүлэн эмчилж байна.

Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ бол хөл хорио, шинжилгээ, тусгаарлалт, дархлаажуулалт байдаг. Энэ жишгээр цаг үеийн нөхцөл байдалд тохируулан дээрх арга хэмжээг шат дараатай авч, хэрэгжүүлж байна.

-Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хамт олон зэрэг ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх нь халдварын тархалтаас сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Тусгаарлалтын арга хэмжээнд гэрийн тусгаарлалт болон зочид буудлын тусгаарлалт багтана. Зочид буудалд тусгаарласан хүмүүс тодорхой хугацааны дараа гэрийн тусгаарлалтад шилжинэ. Харин саяхнаас халдварын ойрын хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд хяналт маш чухал байдаг.

Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж, эрүүл мэндэд нь хяналт тавих, олон нийттэй харилцахаас сэргийлэх зорилготой юм. Сүүлийн үед халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрийн тусгаарлалтад орох иргэдийн тоо огцом өсөж байгаа. Халдварын ойрын хавьтал болсон иргэдийн хувьд гэрийн тусгаарлалтад 14 хоног байна.

Энэ хугацаанд харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөмж хүргүүлэх байдлаар ажилладаг. Энэ хүрээнд гэрийн эргэлт, үзлэгийг сайжруулж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь очиж үзүүлэх, хэрэгцээт эм бэлдмэлийг нь хүргэж өгөх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж байна.

-Халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад одоогоор хэчнээн хүн хамрагдаад байна вэ?

-Хоёрдугаар сарын 23-наас эхлэн зохион байгуулж буй дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 210 мянга гаруй иргэн хамрагдаад байна.

-Шинжилгээний цэгүүдэд өдөрт хэчнээн хүн хамрагдаж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд найман байршилд шинжилгээний цэгүүд үйл ажиллагаа явуулж, хоногтоо 10-15 мянган иргэнийг шинжилгээнд хамруулж байгаа. Иргэдийн хувьд халдварын хавьтал болоогүй, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, хөдөө орон нутагт зорчих болон буяны үйл ажиллагаанд оролцохгүй бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. “Ковид-19” халдвараас сэргийлэх хамгийн чухал арга бол мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа зөвлөгөө, мэдээллийг дагах юм. Тэр дундаа гэрийн тусгаарлалтад байх хугацаанд өөрийн эрүүл мэндэд хяналт тавих, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах нь чухал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 6 цаг 47 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 4 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 14 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 10 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 6 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 19 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 14 цаг 26 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 14 цаг 36 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 56 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 7 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 11 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 15 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 20 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 15 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 15 цаг 46 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 53 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 59 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 4 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 10 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top