x

“Ус сувгийн удирдах газар”-ын санхүүгийн асуудлыг шийдвэрлэжээ

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы Сорилтын хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тус гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд ус хангамжийн шинэ эх үүсвэрийг байгуулах, ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах, мөн усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Компакт гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хангах үүрэг хүлээсэн. Тус нөхцөлүүдийн нэг болох “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ийн санхүүгийн асуудлыг амжилттай шийдвэрлэснийг талууд цохон тэмдэглэлээ. Ингэснээр Монголын тал урьдчилсан болзолт нөхцөлүүдийг бүрэн хангаж, улмаар компакт гэрээ хүчин төгөлдөр болох боломж бүрдэж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү ажлыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, удирдлага чиглэлээр хангаж ажилласан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос талархал илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг хурдан, шуурхай зохион байгуулахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 6 цаг 46 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 3 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 13 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 9 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 5 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 12 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 18 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 14 цаг 25 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 14 цаг 35 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 55 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 6 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 10 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 14 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 19 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 15 цаг 22 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 15 цаг 45 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 52 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 59 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 3 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 9 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top