x

Коронавирусийн халдварын 321 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-өөс өнгөрсөн нэг хоногт улсын хэмжээннд хийсэн коронавирусын шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

-“Сүүлийн 24 цагийн хугацаанд 13057 хүнд шинжилгээ хийснээс 321 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7014 боллоо.

Өнгөрсөн нэг хоногт 104 тохиолдол эдгэрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 4341 болсон байна.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 321 тохиолдлын 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нийслэлд бүртгэгдсэн нийт халдварын тоо 5868 болж байна. Орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 тохиолдол болсон байна" гэв.   

Сүүлийн 24 цагт орон нутагт бүртгэгдсэн шинээр бүргэгдсэн 59 тохиолдол: 

  • Дархан-Уул 10
  • Баянхонгор 7
  • Архангай 19
  • Өвөрхангай 8
  • Орхон 10
  • Говьсүмбэр 2 байна.

 

Дээрх мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Орон нутагт халдвар авсан хүмүүсийг хэрхэн эмчилж байна вэ? ХӨСҮТ-өөс эмч нар очиж ажиллаж байгаа юу?

-Орон нутагт байгаа хүмүүст стандартын дагуу эмчилээ үйлчилгээ үзүүлж байгаа. Зарим аймгаас мэргэжлийн баг ирүүлэх хүсэлт гаргасан. Завхан аймгийн Шилүүстэй суманд амжилттай эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд байна. Тэнд Завхан аймгийн эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тархвар судлаач эмч нар очсон. Мөн Өвөрхангай аймагт мэргэжлийн баг илгээгээд байна.

Ер нь аймаг, орон нутгийн эмнэлгүүд бэлтгээ сайн хангасан учраас өөрсдөө тодорхой хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх бололцоотой байгаа.

-Цаашид орон нутагт халдварын тоо нэмэгдсэн тохиолдолд тэнд нь эмчлэх нөөц боломж, эмч нарын хүрэлцээ хэр байна вэ?

-Сүүлийн 24 цагийн байдлаас харахад Дархан-Уул, Архангай аймгуудад халдварын тоо маш өндөр байна. Эдгээр аймгуудад халдварын тоо нэмэгдэж байгаа ч хариу арга хэмжээг маш сайн авч байгаа. Тусгаарлах байрны нөөцийг бэлдэж, тэндээ батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг авч байна. Эмнэлгийнхээ нэмэлт орны нөөцийг тооцоолж, шаардлагатай тохиолдолд дэлгэхээр бэлдэж байгаа.

-"Сэмжид Хужирт" сувиллын газраас халдвар тарсан. Энэ сувилалтай холбоотой хэдэн аймагт, хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-"Сэмжид Хужирт" сувилалд энэ сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан. Өчигдрийн байдлаар 62 хүнээс халдвар илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан. Орон нутгууд хяналтаа тавьж байгаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 6 цаг 47 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 4 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 14 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 10 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 7 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 19 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 14 цаг 26 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 14 цаг 36 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 56 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 7 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 11 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 15 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 20 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 15 цаг 24 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 15 цаг 46 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 53 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 16 цаг 0 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 5 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 11 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top