x

Д.Сумъяабазар: Иргэн бүр хариуцлагатай байвал хатуу хөл хорио тогтоохгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.

Уриалгыг UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөр шууд дамжуулан хүргэжээ.


Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ бүхний ард хүний амьдрал, ажлын байр, орлого гээд нийгмийн олон асуудал үүсэж байдаг. Хотын даргын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг алдуулахгүйн төлөө, ажлын байрыг хадгалах, орлогыг тасалдуулахгүй байхын төлөө, нийгэм, эдийн засгийг тодорхой түвшинд хэвийн хадгалахын төлөө ажиллаж байна.

Иймээс иргэн бүрийн оролцоо туйлын чухал. Шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Өөрийгөө, хайртай бүхнээ хамгаалах, төр засгийн бодлогыг дэмжих үүднээс энэ бүхнийг чанд мөрдөх хэрэгтэй.

Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдээ тавдугаар сарын 5-н гэхэд вакцины эхний тунд хамруулж дуусна. Зургадугаар сарын 10-нд багтаж хоёр дахь тунг хийж, зургадугаар сарын 20-ноос хойш Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдрал шар түвшинд шилжиж, халдвар авах хүний тоо эрс багасах үзүүлэлтийг ДЭМБ болон холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа.

Иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хотын ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй. Үүний төлөө хамтдаа хүчээ нэгтгээд тэмцье, зүтгэе, манлайлъя, нийгэм, эдийн засгаа аваръя, хамгаалъя гэсэн аян өрнүүлж байгаа.

Өнгөрсөн бямба гаригт аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Бүгд энэ уриалгыг дэмжиж байна. Төрөлх хотоо, бизнесээ, ажлын байраа, хайртай бүхнээ хамгаалахын тулд хувь хүний хариуцлага, сахилга бат дээр суурилж явахаас өөр сонголтгүй. Улаанбаатар хотын иргэн хариуцлагатай, соёлтой байх ёстой. Хотынхоо иргэддээ итгэж байна. Иргэд уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллаж, ажил, амьдралаа зохицуулаасай гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 6 цаг 43 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 0 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 10 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 6 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 2 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 9 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 15 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 14 цаг 22 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 14 цаг 32 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 52 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 3 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 7 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 11 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 16 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 15 цаг 19 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 15 цаг 42 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 49 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 0 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 6 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top