x

Цагаан нөмрөгт баатрууддаа Олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлье!

Хотын дарга Д.Сумъяабазар Олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүллээ.

Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа!

Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе.

Энэ удаагийн олон улсын эмч нарын баярын өдөр дэлхий даяар коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед тохиож байна. Нийслэлийн иргэдэд өнөөдрийн байдлаар харьяа эрүүл мэндийн 29 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 142 төв, хувийн хэвшлийн 1267 эмнэлэг, сувилал, клиник, 1200 эмийн сангийн нийт 15 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

“Ковид 19” аюулт цар тахлын энэ хүнд үед галын шугаманд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж, улс эх орноо, хүн ардаа хамгаалан ажиллаж байгаа Та бүгдийн маань ур чадвар, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэг, чин сэтгэл бол яах аргагүй эрүүл мэндийн салбарын төдийгүй Монгол Улсын баялаг юм. Тиймээс ч тэртээ 1933 оноос тэмдэглэж ирсэн олон улсын эмч нарын баярын өдөр бол хүн төрөлхтний эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан эрхэм хүндэтгэлийн ёсолгоо бөгөөд монгол түмний хувьд ч “ЦАГААН НӨМРӨГТ БААТАР”-ууд хэмээн хүндэтгэн өргөмжилдөг учиртай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч миний бие 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах” асуудлыг тусгаж, эмч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулж, гадаад, дотоодод сургах, эрүүл, аюулгүй, шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эмч нарынхаа эрүүл мэндийг хамгаалах, урамшуулах зэрэг цогц ажлыг хэрэгжүүлж эхэлснийг дуулгахад таатай байна. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, техник хэрэгслээр хангах, хүний нөөцийн бодлогыг сайжруулахын зэрэгцээ хууль бусаар олгогдсон эмнэлгийн газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг барих зэрэг олон зорилт бий бөгөөд Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр шим сайн цагийг авчирна гэдэгт итгэж байна. Энхийн манаанд хоёргүй зүрх сэтгэлээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан алтан гартай эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхний санал, санаачилгыг бид үргэлжилж сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа болно.

Мянган жаргалангийн үүдийг нээгч эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад аа, цагаан нөмрөгт баатрууд аа, Та бүхэндээ баярлалаа.

Та бүхэндээ эрүүлийг хүсье. Энхийг хүсье. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 6 цаг 43 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 8 цаг 0 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 10 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 6 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 2 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 9 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 15 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 14 цаг 22 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 14 цаг 32 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 52 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 3 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 7 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 11 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 16 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 15 цаг 19 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 15 цаг 42 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 49 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 56 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 0 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 6 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top