x

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг боловсруулж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн долоон га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Пример инвестмент групп” ХХК нь 108 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

“Пример инвестмент групп” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/234 дугаар захирамжаар тус талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд нийслэл хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 12 блок 640 айлын орон сууц, оффис үйлчилгээний барилга, 200 хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж, 300 метр авто зам, инженерийн шугам сүлжээ бүхий иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан цогцолбор орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Пример инвестмент групп” ХХК нь 2015 онд нийт 65 нэгж талбарын газрыг чөлөөлөн 2017 онд 60 айлын нэг блок орон сууц, 2018 онд 60 айлын нэг блок, нийт 120 айлын орон сууцны барилга угсралтыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Өнөөдөр нэг блок 108 айлын орон сууцыг байнгын ашиглалтад оруулан, газар чөлөөлсөн иргэдэд түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү, орлогч дарга Б.Азжаргал, “Пример инвестмент групп” ХХК-ийн захирал Н.Мягмардорж болон албаныхан, мөн тус байршилд газраа чөлөөлсөн, шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй иргэд оролцлоо.

Цаашид “Пример инвестмент групп” ХХК нь энэ онд шинээр нэг блок 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд жил болгон 60-100 айлын орон сууц ашиглалтанд өгөх зорилт тавьж, ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 6 цаг 42 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 7 цаг 59 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 8 цаг 9 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10 цаг 5 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 14 цаг 2 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 14 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 14 цаг 14 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 14 цаг 22 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 14 цаг 32 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 15 цаг 2 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 15 цаг 6 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 15 цаг 11 мин Орон сууцны үнэ өсжээ 15 цаг 15 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 15 цаг 19 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 15 цаг 41 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 48 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 16 цаг 0 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 16 цаг 6 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top