x

Афганистан цэргүүдийн амь насыг аврахад Монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэжээ

ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна.

2021 оны Гуравдугаар сарын 30-ны өдөр ИБНАУ-ын нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүдийн зүгээс Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг чиглэгдсэн 3 удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүн амь нас үрэгдэж, 6 хүн шархадсан.

“Кабулын аюулгүй байдлыг хангах хүчин”-ээс Афганистаны үндэсний олон нийтийг хамгаалах хүчний шархадсан 6 цэргийн алба хаагчийг халдлага үйлдэгдсэн газраас татан гаргаж, хоёрдугаар шатны эмнэлэг рүү тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж явуулсан юм. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүн цагийн байдлыг үнэлж, шархтан тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн тээвэрлэх үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадсан юм.

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт гүн талархал илэрхийлсэн бөгөөд “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэлтээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргах чадвар байдаг. Энэхүү чадварыг Монгол цэргүүд гарамгай эзэмшиж чаджээ” гэсэн юм.

Мөн Афганистаны үндэсний олон нийтийн хамгаалах хүчний холбогч офицер шархадсан цэргийн алба хаагчдыг тээвэрлэх, шилжүүлэх ажиллагааны үед шуурхай ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 6 цаг 0 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 7 цаг 17 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 7 цаг 27 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 9 цаг 23 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 13 цаг 20 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 13 цаг 26 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 13 цаг 32 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 13 цаг 39 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 50 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 9 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 14 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 14 цаг 24 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 14 цаг 28 мин Орон сууцны үнэ өсжээ 14 цаг 33 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 14 цаг 37 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 59 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 6 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 13 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 15 цаг 18 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 15 цаг 24 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top