x

Х.Тэмүүжин: Эрх мэдлээ эхнэр хүүхэддээ ашиглуулдаг, ар өврийн хаалгаар ах дүүгээ гоожуулдаг үзэгдлийг авлига гэдэг

Монгол улсын Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо улаан бүс буюу ХӨСҮТ-д нэвтрээд хоёр цаг болсны дараагаар гэртээ буцаж харьсан тухай мэдээлэл гарсан. Энэ үйлдэл гамшгийн үеийн хатуу дэглэмийг зөрчсөн байж болзошгүй асуудал олон нийтийг бухидуулж, Шадар сайдын хариуцлага хүлээх ёстой хэмээж байна.

Энэ үйлдлийн Шадар сайд С.Амарсайхан тайлбар хийдээ "Би цар тахалтай тэмцэж байгаа. Үүнийг даван туулахын тулд хэн хэндээ дэмжлэг үзүүлж, дүрэм журмаа мөрдөж явах ёстой. Би хэн нэгнийг зөвтгөх, эсвэл буруутгах гээгүй. Цар тахалтай тэмцэхийн тулд чадах бүхнээ хийж бүх цагаа зориулж байна. Манай гэр бүлийн хүн айлын эхнэр, айлын охин хувьд хийдэг бүхнийг хийж, өөрөө эрсдэлд ороод явж байна. Залуустаа хандаж хэлэхэд цар тахлын үед дэглэмээ сайтар бариарай" гэсэн юм.

Уг тайлбар олон нийтийн бухимдуулж, эрх мэдэлтэн, түүний хамаарал бүхий хүмүүст цар тахлын үеийн дэглэм үйлчилдэггүй гэдгийг харууллаа. 

Хэрвээ та бүхэн санаж байвал халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэж энгийн иргэдийг баривчлах, торгууль ноогдуулах, зарим нэгийг нь зөгий, эрвээхий барьж буй мэт холын зайнаас харьцаж уурга ашиглаж байсан. Хамгийн сүүлд болсон хүндхэн жишээ гэвэл халдвартай нь тогтоогдсон иргэнийг 20 км газар машинаар туусан явдал.

Иргэдэд ялгавартай хандаж буй үйл явдлуудын талаар Хуульч Х.Тэмүүжин өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ. 

Тэрээр "Хаа сайгүй дабл стандарт. Хорио цээр хариуцсан сайдын эхнэрт тэр даргын хариуцсан хорио цээр үйлчилсэнгүй. Халдварт өвчнөөр шалтгаалан иргэдэд хатуу үйлчилж буй дүрэм журмыг даргын эхнэр зөрчөөд, юу ч болоогүй юм шиг бусдаар өмөөрүүлэн, энэрэлт охины дүрд орох! Зарим нэг нь манай даргын эхнэр бол "ээж, аавыгаа гэх сэтгэлтэй мундаг ёс зүйтэй хүн" гэж өмөөрөх!

Тэдгээр хүмүүс энэ үгээ тэнгэрт хальж буй аавтайгаа уулзаж чадаагүй эмэгтэй, үхлүүт өвчтэй охинтойгоо уулзаж чадаагүй эх, хавдартай ээжтэйгээ уулзаж чадаагүй жаахан охин гээд хууль журмын өмнө хүч мөхөсдсөн жирийн иргэдэд хэлээд үз дээ. Даргын эхнэрт үйлчилдэггүй хорио цээрийг жирийн иргэд яагаад дагах ёстой гэж.

Иргэдэд цагдаагийн хүчирхийллээр мөрдүүлчихээд эхнэртэй мөрдүүлж чадахгүй албан тушаалтан одоо яаж хорио цээр мөрдүүлж, иргэдэд шаардлага тавих уу? Миний гаргасан шийдвэр, тушаал манай гэр бүлд хамаагүй ээ, та нарт л хамаатай гээд ширэн нүүрэлсээр байх уу?! Ийм увайгүй, эрх мэдлээ эхнэр хүүхэддээ ашиглуулдаг, хуульд нүх гаргаж, ар өврийн хаалгаар ах дүүгээ гоожуулдаг үзэгдлийг авлига гэдэг. Ардчилалд хамгийн аюултай, хүний эрхэд хор хөнөөлтэй, хууль ёсонд халгаатай зүйл. Хариуцлага тооцох л ёстой!" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.251)
    Adilhan l baih yostoi shdee. Zugeer neg irgen baisan bol ingeed emnelegt ni oruulah ch ugui biz dee? Aav eej hund baigaa ni bol haramsaltai, gehdee l bugded ijilhen uilchildeg durem juramtai baiya
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.181.253)
    Увс сда
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.16.211)
    Bizdegiid of biocdaa
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.188.82)
    Засссс Амарсайхан ажлаа сайн хийж байна
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
    • май боов
      2021 оны 04 сарын 03
  • Зочин (202.9.40.194)
    Амарсайхан ганцаараа тэмцээд байгаа юм уу.
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 6 цаг 0 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 7 цаг 17 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 7 цаг 27 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 9 цаг 23 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 13 цаг 20 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 13 цаг 26 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 13 цаг 32 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 13 цаг 39 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 49 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 9 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 14 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 14 цаг 24 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 14 цаг 28 мин Орон сууцны үнэ өсжээ 14 цаг 33 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 14 цаг 37 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 59 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 6 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 13 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 15 цаг 17 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 15 цаг 23 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top