x

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

Хотын дарга Д.Сумъяабазар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийгмийн түншлэл, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар ярилцсан юм.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Цар тахалтай хүнд үед хөдөлмөрчдийг төлөөлсөн МҮЭХ-ныхонтой уулзаж байна. Цаг үе амаргүй байгаа ч хотын удирдлагууд нийслэлчүүдийнхээ төлөө, хөдөлмөрчдийнхөө төлөө салбар бүрд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Та бүхний тавьж буй Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийгмийн салбарт ачааны хүндийг үүрч байгаа эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт ажиллагсдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн баталгаа, цаашлаад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах болно. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хот өөрөө эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, ТҮК, хот байгуулалт зэрэг салбар бүрд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн МҮЭХ-той хамтран олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Түүнчлэн ирэх дөрвөн жилд хүний хөгжлийн асуудалд анхаарч ажиллана.

Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах цогц арга хэмжээ, боловсролын салбарт чадварлаг багш бэлтгэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөртөө тусгасныг дуулгалаа.

Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар болон Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Жаргалсайхан, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл нарын төлөөлөл оролцож, салбар бүрд тулгамдаж буй асуудлаар саналаа илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 5 цаг 57 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 7 цаг 14 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 7 цаг 24 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 9 цаг 20 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 13 цаг 16 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 13 цаг 23 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 13 цаг 29 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 13 цаг 36 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 46 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 14 цаг 6 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 14 цаг 17 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 14 цаг 21 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 14 цаг 25 мин Орон сууцны үнэ өсжээ 14 цаг 30 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 14 цаг 33 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 56 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 15 цаг 3 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 15 цаг 10 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 15 цаг 14 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 15 цаг 20 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top