x

Г.Батцэнгэл: Уурхай ба экспортын тээвэрт халдвар хамгааллыг өндөр түвшинд мөрдүүлж байна

Манай улсын экспортын гол гарц Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад хилийн нэвтрэлт үндсэндээ зогсоод багагүй хугацаа өнгөрч байна. БНХАУ-ын талаас цар тахлын эсрэг шаардлагуудаа чангатгасантай холбоотой гэх тайлбарууд ирж буй.

Бодит нөхцөл байдалд манай Монголын экспортлогч компаниуд цар тахлын эрсдэлийн эсрэг бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар тодруулахаар бид Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй холбогдлоо.


-Нүүрс, зэсийн экспортын урсгал зогсонги болоод нилээд хугацаа өнгөрчихлөө. Хятадын талаас COVID-ийн халдвараас сэргийлэх үүднээс хилийн татан авалтаа хязгаарласан гэж ойлгож байгаа. Ийм үед танай компанийн зүгээс газар дээрх нөхцөл байдалд ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?

-Засгийн газраас Өмнөговь аймгийг халдваргүй “Ногоон бүс”-ээр зарлаж, экспортын урсгалыг тасалдуулахгүй байх чиглэлд байнга анхаарч ажиллаж байгаа. Жишээлбэл, Тавантолгой бүлэг ордод үйл ажиллагаа эрхэлдэг Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК болон Энержи Ресурс ХХК онцгой нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хамтарсан төлөвлөгөө боловсруулж батлуулаад, халдвар хамгаалал, эрсдлийн менежментийг маш өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллаж байна. Улсын онцгой комисс, Өмнөговь аймгийн онцгой комисс, Цогтцэций сумын онцгой комисс болон УУХҮЯ-ны шуурхай штабтай тогтмол мэдээлэл солилцож, өгөгдсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч байгаа.       

Манай компанийн хувьд “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ыг бүрэн мөрдөж, улс, аймаг, сумын онцгой комиссын шаардлагуудын дагуу, Эрсдлээс сэргийлэх цогц менежмент хэрэгжүүлээд ажиллаж байна. Ухаа худаг уурхайн Гамшгаас хамгаалах штабыг ажиллуулж, энэ штаб маань аюулын түвшнээс хамаарсан эрсдлийн бүх түвшнийг тодорхойлж, цогц төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ерөнхийдөө, халдварын эрсдлээс хамгаалах бэлэн байдлыг өндөр түвшинд хангаж байгаа гэж ойлгож болно.

-Вакцинжуулалт, өдөр тутмын халдваргүйжүүлэлт, хил давах үеийн шинжилгээ гэх мэт нарийн шаардлагууд хэр хангагдаж байгаа вэ?

-Засгийн газраас дархлаажуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа. ЗТХЯ-ны зүгээс Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн жолооч нарын вакцинжуулалтыг 3-р сарын 18-ний өдрөөс эхэлж амжилттай хэрэгжүүлсэн. УУХҮЯ уул уурхайн салбарын ажиллагсдыг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж 3-р сарын 22-24-ний өдрүүдэд Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгчдийн нийт ажиллагсад 2,600 гаруй хүн, уурхайчид, тээвэрчид нийтээрээ вакцины эхний тундаа бүрэн хамрагдсан. Удахгүй хуваарийн дагуу хоёр дахь тундаа хамрагдана. Мөн Улаанбаатар хотод байгаа ажиллагсад маань вакцинд бүрэн хамрагдаж байгаа. Эхний тун хийлгэснээс хойш дараагийн тун хийлгэх хүртэлх сар орчмын хугацаанд уурхайн ээлж солилцохгүй, халдвар хамгааллыг чанд сахих нөхцлийг бүрэн хангуулсан.

Манай компанийн экспортын тээврийн жолооч нар бүгд вакцинд хамрагдсанаас гадна халдвар хавьтлаас бүрэн сэргийлэх тусдаа кэмпэд байрлаж, ажиглалт, бэлэн байдлын онцгой нөхцөлд хянагдаж явж байна. Хоол хүнс нь ч тусдаа горимоор бэлтгэгдэж, хүргэгдэж байгаа. Бүх жолооч нарыг өдөр тутмын халдвар хамгааллын хэрэгслүүдээр хангахаас гадна хилээр гарахын өмнө хэрэглэх хамгаалалтын тусгай иж бүрэн хувцас, аюулгүйн багц жолооч бүрийн кабинд бэлэн байлгадаг. Хятадын хил дээр бүх жолооч нар PCR шинжилгээ өгч байж хил нэвтэрдэг. Дээр нь бид өөрсдийн дотоод журмын дагуу жолооч нарыг 7 хоног тутамд түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад явж байна. Цаашлаад, экспортын жолооч нарыг Цагаан хад, сум орон нутгийн ажиллагсад, иргэдтэй хавьталд оруулахгүй байх үүднээс зайны хяналт, орчны халдваргүйжүүлэлт, заавар зөвлөмж өгөх ажиллагаанууд өдөр тутам тусгай хуваарийн дагуу хийгдэж байгаа.

-Экспортын биш хэсгүүд буюу уурхайн бусад ажиллагсдыг халдвараас сэргийлэх, уурхайгаа бүхэлд нь аюулгүй бүс байлгах тал дээр хэр анхаарч байна?

-Дээр хэлсэнчлэн, манай бүх ажиллагсад вакцины эхний тундаа хамрагдсан, хуваарийн дагуу дараагийн тундаа хамрагдаад явна. Энэ хооронд ээлж солилцохгүй, Өмнөговь аймаг болон сум хооронд ажилтнуудын зорчих хөдөлгөөн явагдахгүй. Дотоодын халдвар бүртгэгдсэн 11-р сараас хойш урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсны дүнд өнөөдрийг хүртэл манай компани, уурхайн аль ч хэсэгт халдварын тохиодол бүртгэгдээгүй. Ажиллагсад маань 11-р сараас хойш тодорхой хуваарийн дагуу түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд тогтмол хамрагдаад явж байна. Компанийн хамт олон, хувь хүн дор бүрнээ хариуцлагатай байгаагаас гадна уурхайн бүх хэсгүүдэд онцгой байдлын үед дагах дүрэм, журмын дагуу халдвар хамгааллыг өндөр түвшинд мөрдүүлж байна. Үүнд, нийт ажиллагсдыг халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангах, нөөцийг бэлэн байлгах, орох гарах бүх ажиллагсдын халууныг зайнаас хянах, хүн хоорондын зайг мөрдүүлэх, цаг тутмын ариутгал халдваргүйжүүлэлт гээд бүх алхмууд багтаж байгаа. 

-Тодруулга өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 5 цаг 18 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 6 цаг 35 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 45 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 41 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 37 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 44 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 50 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 57 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 7 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 13 цаг 27 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 38 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 42 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 46 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 51 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 54 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 17 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 14 цаг 24 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 14 цаг 31 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 14 цаг 35 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 41 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top