x

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид 19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Иргэдээс Дөрөвдүгээр сарын 2-8-ны хооронд нийт 2255 дуудлага ирснээс 2181 буюу 96.7 хувьд нь амжилттай үйлчилж ажиллалаа. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 735 буюу 33.7 хувийг эзэлжээ.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.27 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 285 иргэн хандсанаас 111 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 174 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.


Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.  

-ПСР шинжилгээний хэдэн цэг ажиллаж байна вэ?

-ПСР шинжилгээний байнгын 11 цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд цаг авсан иргэдээс шинжилгээ авч, ажиллаж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд маань eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлэх юм. Хөдөө, орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл, тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх ПСР шинжилгээ авах явуулын гурван цэг өдөр бүр 10:00-17:00 цаг хүртэл дараах байршилд ажиллаж байна.

Үүнд:

  • Авто худалдааны цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд/

  • “Буянт-Ухаа” спортын ордон /Нисэхийн тойргоор урагшаа эргэхгүй, чигээрээ 100 орчим метр явж урагшаа эргэж орно/

  • “Баянзүрх” авто оношилгооны төв /Баянзүрх дүүргийн 8-р хороонд/

Дээр дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд шинжилгээнд хамрагдахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх

  • Зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл

  • Нас барсны гэрчилгээ /Буяны ажлаар явах тохиолдолд/

-50-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

-50-аас дээш насны иргэдийг хаана, хэзээ дархлаажуулалтад хамрагдах тухай мэдээллийг хорооноос холбогдож хүргүүлнэ. 18-50 насны иргэд өөрийн харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж, очсон дарааллын дагуу дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-13:00, 13:00-18:00 цагийн хооронд ажиллана. 13:00-14:00 цагийн хооронд өрөө, тасалгааг халдваргүйжүүлэх ажил хийгдэх юм. Мөн нэгдүгээр тунгаа хотод хийлгэсэн бол  хоёр дахь тунгаа хөдөө орон нутагтаа хийлгэж болно. Эрүүл мэндийн нэгдсэн нэг системд бүртгэж байгаа тул асуудалгүй вакциндаа хамрагдаж болно.

-Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдвол хаана хандах вэ?

-“Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд 80086829 дугаарт залгаж мэдэгдэнэ. Дуудлагын дагуу шинжилгээний баг /Тагнуул, Эрүүгийн цагдаа, ХӨСҮТ-ийн хамтарсан баг очиж, асуумж бөглүүлэн биеийн байдлыг тодорхойлж байгаа. Биеийн байдлыг тодорхойлоод хөнгөн тохиолдолд гэрээр нь тусгаарлаж, eruul.gerege.mn дээр бүртгэн харьяа дүүргийн эрүүл мэндийн газраас хяналтдаа авч, зөвлөгөө мэдээллээр хангана. Биеийн байдал хүнд байвал ХӨСҮТ рүү авч явах юм. Хамтарсан баг очиж үзэх хүртэл гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Ойрын хавьтал болсон иргэн гэртээ өөрийгөө тусгаарлах бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Гэртээ аль болох бусад өрхийн гишүүнээс өөрийгөө тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Ойрын хавьтал болсон иргэнийг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлох бөгөөд иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 5 цаг 17 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 6 цаг 34 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 44 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 40 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 37 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 49 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 56 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 6 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 13 цаг 26 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 37 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 41 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 45 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 50 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 53 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 16 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 14 цаг 23 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 14 цаг 30 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 14 цаг 34 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 40 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top