x

Австрали улс болон ДЭМБ-аас манай улсад 490,000 австрали долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ

Австрали улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсад КОВИД-19 шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор 490,000 австрали долларын буцалтгүй тусламжийн гэрээнд энэ сарын 9-нд гарын үсэг зуржээ.

“Монгол Улсад КОВИД-19-ийг эрт илрүүлэх, идэвхтэй тандалт хийх чадавхыг нэмэгдүүлэх” төслийг ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хариуцах болно. Төсөл нь оношилгооны чадавхыг нэмэгдүүлэхээс гадна SARS-CoV-2-ийн геномын дарааллыг тогтоох лабораторийн чадавхыг сайжруулах зорилготой юм.

Австралийн буцалтгүй тусламжаар шаардлагатай тоног төхөөрөмж, урвалжийг нэмэгдүүлснээр шинжлэх сорьцыг нэмэгдүүлэх болно.

Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын үйл ажиллагаатай хослуулан үндэсний болон орон нутгийн лабораторийн ажилтнуудад КОВИД-19 оношлох сургалтыг үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ тус санхүүжилт нь эхний шатанд хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлыг илрүүлэх боломжийг сайжруулна.

Улмаар КОВИД-19-өөс үүдэх болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлж, SARS-CoV-2 вирусийн шинэ мутант хэлбэрийг эрт илрүүлэх боломжтой болох юм.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Дэйв Воусэн “Австрали Улс нь Монгол Улсын чухал түнш бөгөөд бүс нутагтаа эдийн засгийн сэргэлт, эрүүл мэндийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байна. Энэхүү санхүүжилт нь вакцины худалдан авалт, түгээлтийн ажилд дэмжлэг үзүүлэхээс гадна Австралийн “Түншлэлд суурилсан сэргэлтийн” стратегийн хүрээнд тэргүүлэх чиглэлд багтаж буй нэгэн бодит ажил юм. Эдгээр хүчин чармайлтын хүрээнд бид ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсад КОВИД-19-ийн халдварын эрсдэлийг буруулахад хувь нэмрээ оруулж буйд таатай байна" гэв.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица Монгол дахь үндэсний лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд цаг үеэ олсон хувь нэмэр оруулсанд Австралийн Засгийн газарт талархал илэрхийлээд “ДЭМБ-аас төслийг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн гурван мэргэжилтнийг Япон Улсад геномын дараалал хийхээр дадлагажихад дэмжлэг үзүүлсэн билээ.

Энэхүү төсөл нь Монгол Улсад зөвхөн шинжилгээ, эрт илрүүлэлт хийхэд туслах төдийгүй лабораторид геномын дараалал хийх боломжийг олгох замаар вирусийн шинэ мутант хэлбэрийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэсэн байна. 

Эх сурвалж: Австрали Улсын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 5 цаг 17 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 6 цаг 34 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 44 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 40 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 36 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 49 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 56 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 6 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 13 цаг 26 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 37 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 41 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 45 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 50 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 53 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 16 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 14 цаг 23 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 14 цаг 30 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 14 цаг 34 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 40 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top