x

Д.Ганзориг: Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөх нь мөрдэстэй бүхний үүрэг!

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хандан уриалга гаргасныг хүргэж байна.


Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж, монгол цэргийн дайчин уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, эх орноо төлөөлөн хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Ардын хувьсгалыг эхлүүлж, Халхын голд эх орноо хамгаалж, Чөлөөлөх дайнд элэг нэгтнээ өмгөөлж, Баруун хилд зэвсэгт дээрэмчдийг бут цохисон Зэвсэгт хүчин ард түмнийхээ хайр, талархлыг хүлээн баатарлаг өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилсан төдийгүй өнөөдөр ч хуулиар хүлээсэн олон талт үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэн нэр алдраа цуурайтуулж, улс орны бүтээн байгуулалтыг гүйцэтгэсээр байна.

Сүүлийн өдрүүдэд улс төр, ард иргэдийн шүүмжлэлд чамгүй дарагдав, бид. Арга ч үгүй байх. Зэвсэгт хүчин гэдэг нийгмийн толь, эх оронч үзэл сэтгэлгээ, сахилга бат, ёс суртахуунаараа хамгийн шилдэг залуусын цугласан салбар гэж тэд хүлээн зөвшөөрсөн учраас бухимдал, шүүмжлэлээ хатуухан илэрхийлэв гэж харж байна. “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн тангараглаж зогссон сайхан цэрэг хүүгээ эх орон нь алдаж, цэргийн дарга, онжавууд нь өнчирсөн мэт сэтгэл хөндүүр байгаа ч бидэнд төлөвшиж, хүмүүжээгүй зарим нөхдийн алдааг засаад явах нь өнөөдөр юу юунаас илүү чухал байна. Зарим хүний яриад байгаачлан “яргалал” гээчийг цэргийнхний байдаг гэсэн буруу ойлголтыг түгээсэн тэдгээр нөхдийн алдааг та бид үүрэг, хариуцлагаараа засаад явах ёстой.

Шүлс, хөлс асар их ялгаатай гэдгийг санаж, шүүмжлэл бүрт эмзэглэж гудайхгүйгээр Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн төлөө зөвхөн урагшаа алхаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь болж, улс орны их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг урагшлуулан даян дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах болно. Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбарын багц хуулиудад нийцүүлэн Зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсронгуй болгох, тэдгээрийг амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилт, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улс орны бүтээн байгуулалтад оролцох, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бид багагүй ололт, амжилттай ажиллаж байна.

Бид эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээсээ гадна 2002 оноос дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж, 2018 оноос улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож, тив дэлхийд “Монгол цэрэг үүрэг гүйцэтгэлт, сахилга бат, зохион байгуулалтаараа шилдгийн шилдэг” хэмээн гайхагдаж, “Үүрэг өгөхөд үгүй гэж хэлдэггүй цэргийнхэн гайхамшгийг бүтээнэ” хэмээн бүтээн байгуулалтад оролцогч цэрэг дайчдыг олон нийтэд үнэлэн дүгнэж, талархал илэрхийлж байна.

Даян дэлхийд энх тайвныг сахиулж, эх орондоо бүтээн байгуулахын зэрэгцээ алба хаагчдынхаа оюунлаг сэтгэлгээнд “дөрөөлөн” зэвсэглэл, техникийн шинэчлэл, сэргээн сайжруулалтыг бид өнгөрсөн жилд гүйцэтгэж, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн суурийг амжилттай тавьж чадлаа.

Бидний хамтдаа бүтээсэн түүх баялаг бөгөөд хөлс, хөдөлмөр, хүчин чармайлтаар бий болсон амжилт юм. Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч буй томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хэн бүхний идэвх оролцоо, дэмжлэг, бүтээлч хөдөлмөр нэн чухал юм. Жирийн нэгэн байлдагчаасаа Жанжин штабын дарга хүртэл эрхэлсэн албандаа эзэн нь болж, хөдөлмөр, зүтгэлийг эрхэмлэж, хамтран зүтгэгч нөхдийнхөө хүчин чармайлтыг дэмжиж, бас хүндэтгэх ёстой. Хүндэтгэж байна гээд бялдуучилна гэсэн үг биш. Чармайж хүний дэргэд дэмжиж байгаа хүн байж, ажил урагшлах учиртай. Хүндлэл хүндлэлийг дагуулдгийг, хөдөлмөр, хүчин чармайлт амжилт дагуулдгийг санаж, өөрийн эрхэлж байгаа ажил албандаа бүтээлч ханд, өгөгдсөн даалгаврыг сайтар биелүүл, тэгээд манлайл.

Зэвсэгт хүчний хөгжлийн гол цөм болсон бие бүрэлдэхүүн Та бүхэнд дараах зарчмуудыг онцгойлон захья.

Нэгдүгээрт, эх орноо батлан хамгаалж, Зэвсэгт хүчний нэр хүнд, чадавхыг нэмэгдүүлэхийн тулд цэргийн алба, сахилга хариуцлагыг бэхжүүлж, улам хариуцлагатай байцгаая. Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж явах нь мөрдэстэй хүн бүхний үүрэг. Энэ үүрэг та бидний бүгдийнх нь нуруун дээр яваа гэдгийг ухамсарлаж, ажил алба, нийгмийн харилцаа, амьдрал ахуй гээд  алхам тутамдаа хариуцлагатай бай. Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа зөвхөн дүрмийн хүрээнд явагдах бөгөөд энд нэг үеийн онжав, найз нөхөд байна уу огт хамаагүй. Дүрмээр харьцаж, дүрмээр ажилла. Нийгмийн салбарын толь, үлгэрлэгч болж яваагийн хувьд үйлдлээрээ үргэлж зөв байж, дээд дарга нь дэргэдэх цэргээ цэргийн ёсоор захирч, хүний ёсоор хайрладаг бай.

Хоёрдугаарт, өөрийгөө хөгжүүл. Эрүүл мэнд, бие бялдар, эрдэм мэдлэг, сэтгэл зүйгээ бэлтгэ. Хэрэв аль нэг нь хангалтгүй байгаа бол яг өнөөдрөөс бэлтгэ. Сурахад хэзээ ч оройтдоггүй. Харин оролдлого хийдэггүй хүнд ололт, амжилт холоос хол явдгийг санах хэрэгтэй. Ажлын байран дээрх цаг ашиглалтыг дээшлүүлж, хувийн сахилга бат, зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй байна. Зэвсэгт хүчний хөгжлийн амин сүнс нь бие бүрэлдэхүүний хөгжил, тэдний төлөвлөлт, байгууллагын зөв тогтсон соёлоос шууд хамааралтай юм. Хувь хүн болон байгууллагын хөгжилд бүтээлч сэтгэлгээ хамгаас чухал байна. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар энэ бүгд бүтээлч хүнд зайлшгүй байх шилдэг чанар.

Гуравдугаарт, цэргийн бэлтгэл сургалтаа улам төгөлдөржүүл. Сайжруул. Цэрэг хүний үндсэн хөдөлмөр бол бэлтгэл сургалт бөгөөд энэ хөдөлмөр  цэргийн алба хаагчийн хөгжих, мэргэших хэрэгцээг хангахад чиглэгдэх ёстой. Тайван цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана гэж мэргэн үг байдаг. Байнгын бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүйн төлөвшил нь ямар ч хүнд сорилтод бэлэн байх чадварыг бий болгохын зэрэгцээ улс орноо батлан хамгаалах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндсийн үндэс гэдгийг ямагт сана. Бэлтгэл сургалтыг дагаад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ягштал мөрд. Зөвхөн бэлтгэл сургалтаар хязгаарлагдахгүйгээр өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдлыг үргэлж хамгаал. Цар тахлын халдварын тархалтаас ч гэсэн та өөрийгөө, гэр бүлээ, хамт олноо хамгаалаарай.

Эцэст нь бахархал болсон албаа эрхэмлэж, эх орныхоо тусгаар  тогтнол, бүрэн   эрхт байдал, нутаг дэвсгэрийн  бүрэн  бүтэн хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэгтээ их амжилт үзүүлж, чадварыг эрхэмлэсэн үйл ажиллагааг улам бүр идэвхжүүлэн урагшаа тэмүүлэн ажиллахыг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд уриалж байна.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.55.188.34)
    Ard tvmnii hvvhdvvdiig bayn yaduugaar ni yalgaj hvmvvjvvleed bgaa ym bilvv daramt ni shahaly ni herees heterch b.gaa ym bishvv
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.107)
    Өөрсдийгөө өмгөөлсөн өнгө аястай. Шүлс хөлс хоёр ялгаатай гэнээ.Бид хөлсөө урсгаад бусад нь шүлсээ үсчүүлээд байна гэж байгаа бололтой .Ийм бодолтой даргатай байхад армид байгаа тамлал яргалал арилах уу? Цэргүүдийг зодож дээрэлхэх үг хэлээр гутаан доромжлох нь цэргийн дарга ахлагч нарын хөлс юм уу?
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • П.Түвшинжаргал (103.57.92.169)
    Танд ажлын амжилт хүсэе
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.69.237)
    Хужаа царай
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 5 цаг 17 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 6 цаг 34 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 44 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 40 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 37 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 49 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 56 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 6 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 13 цаг 26 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 37 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 41 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 45 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 50 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 54 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 16 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 14 цаг 23 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 14 цаг 30 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 14 цаг 34 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 40 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top