x

"Цэргийн ангид чинь дарамт байна уу гэхэд хүү минь "цэргийн нууц" л гэж хариулдаг байсан"

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хурээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан.

Тухайн алба хаагчдын нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат X, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар бөгөөд тэд ноднин намар аравдугаар сард цэрэгт татагдан очсон байна.

Энэ хэрэг явдлын талаар байлдагч Х-ийн аав хэлэхдээ "Би хүүгээ үүрэгт албаа хаагаад ирээрэй гээд л явуулсан. Тэгтэл миний хүү нүднээс гарчихсан байсан. Хүүгээ таниагүй, хамар чих хоёр л үлдчихсэн байна лээ. Нүцгэн, өндөр уул өөд гарсан байсан. Их шоктой байсан байна лээ. Би өөрөө элэг муутай, группт байдаг. Би хүүтэйгээ өөр үг сольж чадсангүй, шууд л бариад аваад явчихсан. Миний хүү наана чинь дарамт шахалт байна уу гэж өмнө нь асуух бүрт цэргийн нууц л гэж хариулдаг байсан" хэмээн ярилаа.


Бид Ховд аймгийн Чандмань сум руу холбогдож иргэн Г-ээс хэрэгт холбогдсон цэрэг Х-ийн талаар тодруулга авснаа хүргэе.

"Чандмань сумын иргэн Г: Цэрэгт явахдаа хүсэл эрмэлзэл дүүрэн, баяр хөөртэй байсан хүүхэд шүү дээ"

Гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгагдаж буй Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х-ийн талаар тус сумын иргэн Г (нэрийг нь нууцлав) ярихдаа, “X нь аав ээж болон дүүгийнхээ хамт, ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Одоо бага дүү нь тавдугаар ангид суралцдаг. Түүний эцэг эх нь төлөв төвшин зантай, бусдын л адил энгийн амьдралтай, удмын малчин хүмүүс юм. Тэд аймгийн төвөөс 165 километрийн зайтай, сумаас 60 гаруй километр зайд хөдөө мал хариулдаг малчин өрх. Би хувьдаа Х-г ийм айхавтар үйлдэлд хүрэх хүүхэд биш гэж бодож байна. Магадгүй цэргийн ангид дарамт шахалт ихтэй байсам учраас болчимгүй үйлдэл гаргасан болов уу. Түүнээс биш эцэг эхийнхээ санаа сэтгэлийг зовоож, нэр нүүрийг нь харлуулах хүүхэд яав ч биш.

Х-ийн хувьд өмнө нь Чандмань сумынхаа ЕБС-д суралцаж байгаад аймгийн төв рүү бөхийн сургуулиар явж байсан. Ингээд сургуулиасаа буцаж ирээд өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд "Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юмсан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна" гэж надад хэлсэн удаатай.

Уг нь өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд мордсон хүүхэд шүү дээ. Ямар сайндаа цэрэгт явахынхаа өмнө дэлгүүрээс маань 40 гаруй мянган төгрөгөөр хувцас хунар аваад л бөөн баяртай амьтан явж байсан юм. Үнэхээр баяртай байсан шүү. Тэгэхээр цэрэгт явах эрмэлзэл дээд зэргээр байсан байгаа юм. Хэрэв хүсээгүй бол эцэг, эхдээ хэлээд л, явахгүй гээд аюул болдог шүү дээ. Тэнд нь цэргийн дэглэлт л байсан байх.

Ерөөс энэ цэргийн ангиудын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй. Манай хүү л гэхэд хоёр жилийн өмнө Батлан хамгаалахын их сургуулийг онц дунтэй төгсөөд цэргийн ангийн нэг албанд нь хуваарилагдаж ажиллах болсон. Тэгтэл өөр хүнийг арын хаалгаар оруулчихаад, хүүг маань эрүүл мэнд дээр нь тэнцүүлээгүй. Бүх үнэлгээг нь муу гаргачихсан байна лээ.

Сайн сурдаг, мундаг хүмүүжилтэй хүүхдүүдийг оруулахаас илүү албан тушаалыг дандаа арын хаалгаар шийддэг юм билээ. Аль хичээлдээ муу, хүмүүжлийн доголдолтой хахууль өгч, арын хаалга хэрэглэсэн хэдэн хүмүүсийг офицер даргаар томилохоор чинь ийм хэрэг гарах эрсдэлийг бий болгоод байна шүү дээ. Миний хувьд саяны хэрэг үйлдсэн байж болзошгүй цэргийн ар гэрийнхэнтэй харилцаа холбоотой явдаг. Тэд хүүхдээ буруу хүмүүжүүлэх улс яавч биш" хэмээн хэлсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 5 цаг 17 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 6 цаг 34 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 44 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 40 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 37 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 49 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 56 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 6 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 13 цаг 26 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 37 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 41 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 45 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 50 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 54 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 16 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 14 цаг 23 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 14 цаг 30 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 14 цаг 34 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 40 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top