x

Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хөл хорионы утга алдагдана

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй ярилцлаа.


-Хатуу хөл хорио тогтоогоод дөрвөн өдөр болж байна. Замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах чиглэлд та бүхэн ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа вэ? 

-Даваа гарагт нийтийн тээврийн үйлчилгээнд 58 чиглэлд 300 гаруй автобус явсан. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилтан, албан хаагчдын судалгаанд тулгуурлан нийтийн тээврийн тооцоог гаргасан юм. Ажлын өдөр эхэлснээр зорчих хөдөлгөөний эрэлт нэмэгдэж байна.

Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд зарим төрлийн ажлаа амжуулах зорилготойгоор хөдөлгөөнд оролцож байна. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 28 хувь нь ахмадууд байна гэсэн судалгаа гарсан. Ахмадууд маань эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр явах, ажилдаа явсан хүүхдүүдийнхээ хүүхдийг харах шалтгаанаар зорчиж байна.

-Нийтийн тээврээр зорчигчдод хэрхэн хяналт тавьж байна вэ. Зарим автобусанд ажлын үнэмлэх шалгаж байгаа ч заримд нь шалгахгүй байгаа мэдээлэл байна?

-Бид өнөөдөр нийтийн тээврийн чиглэлийн тоог 98 болгон нэмэгдүүлж, автобусны тоог 300-гаар нэмсэн. Улаанбаатар хотод нийт 900 гаруй автобусны зогсоол байдгаас 54 нь эцсийн, 870 орчим нь дундын зогсоол. Энэ бүх зогсоол дээр хүн ажиллуулна гэдэг хүндрэлтэй, хүн хүч дутна. Нийтийн тээврийн үйлчилгээний газар 100 гаруй албан хаагчтай. Тооцоо, төлөвлөлт хийж, ихэнх албан хаагчдаа хяналтад гаргаж, тэд тодорхой чиглэлээ хариуцан ажиллаж байна.

Мөн автобусны зорчилт хөдөлгөөний хяналт хийдэг “City bus” байгууллагын 160 гаруй ажилтан ажиллаж байгаа. НОБГ болон цагдаагийн албан хаагчид иргэдийн зорчилт хөдөлгөөний зорилгыг асуух, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ автобусны зогсоол их учир хүн хүч дутагдаж байгаа.

-Автобусны зогсоолуудад шинэчлэл хийх, зогсоолуудыг нэмэх, чиглэлүүдийг өөрчлөх шаардлага бий. Энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Нийтийн тээврийн салбар сүүлийн 10 жилд уналтын байдалд орсон. Сүүлийн таван жилд зорчих хөдөлгөөн хоёр дахин буурсан. Энэ нь олон талын шалтгаантай. Нэгдүгээрт, хуучин автобуснууд явж байна. Автобусны насжилтаар олон автобус хасагдаж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хот маань сүүлийн таван жилд маш их тэлсэн. Хүн ам ихтэй томоохон хотхонууд нэмэгдсэнээр зогсоолын хүрэлцээ муудах, стандарт алдагдсан асуудал бий. Бид нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэн, ажлуудаа хийж байна.

Хатуу хөл хорионы үед олон хүнтэй автобусаар үйлчлүүлэхийг огт санал болгохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барих ёстой. Иргэд маань автобус явж эхэлмэгц эхний автобусанд багтах гэдэг. Дараагийн автобусаа хүлээдэггүй. Дараагийн автобусыг 5-10 минут хүлээж байгаад суух боломж бий.

-Өмнөх хатуу хөл хорионы үеэр QR код, мөн ажлын газрын тодорхойлолт, ПСР шинжилгээг үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байсан. Энэ удаад автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ? 

-Иргэдийн эрхийг хязгаарлах нь хэнд ч таалагдахгүй. Гэвч хатуу хөл хорионы үед захиргааны аргаар шийдэж байгаа нь олон шүүмжлэл дагуулж байгаа. QR код ашиглах нь давуу болон сул талтай. QR кодыг хуурамчаар үйлдэх боломжгүй, код авсан иргэд хөдөлгөөнд шууд оролцох эрхтэй боловч код аваагүй иргэд үүн дээр маш их бухимдал үүсгэсэн. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй чиглэлд хамаарагдаж байгаа байгууллагуудын ажилчид 260 мянга орчим байдаг. Эдгээр иргэний бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулна гэвэл хатуу хөл хорионы утга алдагдана. Мөн бусад иргэн бухимдана.

Энэ удаагийн хатуу хөл хорионы үед дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хамгийн шударга шийдэл юм. Байгууллагууд маань үүнтэй уялдуулан ажлаа зохицуулах хэрэгтэй. Жишээ нь, ээлжид гарсан хүн ээлжээсээ буухад автомашины дугаар нь тэгш, сондгойгоороо хөдөлгөөнд оролцох боломжгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Ачаалал ихсэхээс өмнө тухайн иргэнээ ээлжээс буулгах зэрэг тухайн байгууллага зохицуулалт хийвэл болох асуудал шүү дээ.

Бид хатуу хөл хорионы нөхцөл байдлаа бодох хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л коронавирусийн халдвар авсан хүний тоо 800-гаар нэмэгдлээ. Нэг хүн гурван хүнд халдвар тараах эрсдэлтэй гэсэн тооцоо байгаа. Жишээ нь, 800 хүн тус бүр гурван хүнд халдвар тараавал 2400 болно. Үүнийг 14 хоногоор бодвол маш их тоо гарна.

Хатуу хөл хорионы үндсэн зорилго нь энэ тоог бууруулах. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ барьж гэртээ байх, зорчих хөдөлгөөн хийхгүй байж, цар тахалтай тэмцэх хэрэгтэйг уриалж Засгийн газар, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажиллаж байна. Хүний амь нас хамгийн чухал. Эрдэнэт хүний амь нас юугаар ч орлуулашгүй тул бид хамгийн гол зүйл дээрээ анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хатуу хөл хориог даван туулах хэрэгтэй байгаа юм.

-Энэ удаагийн хөл хориогоор иргэдийг гэрийнхээ ойр орчимд агаарлах боломжийг олгосон. Гэтэл иргэд хүн хоорондын зайгаа барихгүй байх зөрчил гаргаж байна гэсэн шүүмжлэл байна?

-Иргэд маш сайн сахилга баттай байгаа. Цөөхөн хэдэн хүн буюу 5-10 хувь нь л ийм нөхцөл байдал үүсгэж байна. Улаанбаатар хотын бүх иргэн хариуцлагагүй биш. Энэ бол иргэдийн цэвэр ухамсрын асуудал юм.

-Хатуу хөл хорио хотын А бүсэд л үйлчилж, захын хэсгүүдэд иргэд чөлөөтэй зорчиж байна гэсэн мэдээлэл бий. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Улаанбаатар маань хөгжиж байгаа хот. Нийгэм, эдийн засгийн хамгийн том төвлөрөл нь Их тойруугийн гудамжинд байдаг. Их тойруугийн гудамжинд төр захиргааны байгууллагууд, томоохон худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээ, аж ахуйн нэгжүүд төвлөрдөг. Тиймээс төвлөрсөн бүсдээ хатуу хөл хориог баримталж чадвал зорчилт хөдөлгөөнийг барьж чадна гэсэн тооцоо, судалгаа бий.

Гэхдээ энэ нь хотын захаар чөлөөтэй зорчиж болно гэсэн үг биш. Бид чадах хэмжээгээрээ хүн, хүч, нөөц, бололцоогоо ашиглан, хяналт тавьж ажиллаж байна. Иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хайртай бүхнээ хамгаалж, хатуу хөл хориог сахилга баттай даван туулахыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 5 цаг 17 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 6 цаг 34 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 44 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 40 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 37 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 43 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 49 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 56 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 6 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 13 цаг 26 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 37 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 41 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 45 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 50 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 54 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 14 цаг 16 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 14 цаг 23 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 14 цаг 30 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 14 цаг 34 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 40 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top