x

Шар өвс шатааж байхдаа гал алдсан түймрийн дуудлага нэмэгдэж байна

Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна.

Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь гал гарч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж, галыг унтрааж ажиллалаа.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага 14:08 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин, техник хэрэгсэлтэй галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Нэмэлтээр хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн ногоон бүсэд эргүүл хяналтын чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Хаврын хуурайшилтын үед энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шар өвсний гал түймэр, цаашлаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Иймд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 4 цаг 42 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 5 цаг 59 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 9 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 5 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 1 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 14 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 21 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 12 цаг 31 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 12 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 2 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 6 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 10 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 15 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 18 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 13 цаг 41 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 13 цаг 48 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 13 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 13 цаг 59 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 5 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top