x

Д.Сумъяабазар: Ажлаа санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Өнгөрсөн зөвлөгөөнөөр Хотын дарга Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байна.

НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэрэгжилтийг танилцууллаа.

Тухайлбал, холбогдох чиг үүргийн байгууллагууд хамтран хүнсний худалдааны 3010 газрыг хамруулан шалгаж, 398 зөрчил илрүүлэн, 83.9 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн дөрөвдүгээр сарын 10-16-ны байдлаар нийслэл рүү 3514 тээврийн хэрэгсэлтэй 6165 хүн орж, 3345 тээврийн хэрэгсэлтэй 5891 хүн нийслэлээс гарчээ. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтгэлийн компаниуд 2020 оны Арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны Дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 51336 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 9.828.483 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн байна. Харин Дөрөвдүгээр сарын 12-15-нд халдварын голомт батлагдсан 233 цэгийн 125.206 ам метр талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 839  сууц өмчлөгчдийн холбоонд нийт 2.535.635 ам метр орц, цахилгаан шатанд 4044 ам метр, хүүхдийн тоглоомын талбайд 1.192 ам метр, хог зайлуулах хоолой, бункер 24.378 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж, халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.

“Хан Хиллс” хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногт эхэлнэ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол 98 чиглэлд 679 автобус болгож нэмэгдүүлсэн. Гэсэн ч нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо буурахгүй, өдөрт 110-120 мянган иргэн зорчиж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимд шилжсэнтэй холбогдуулж автобусны цэвэрлэгээ, автобус хоорондын зай, хүн хоорондын зай мөрдөгдөхгүй байна гэсэн гомдол, санал, хүсэлтүүд тасрахгүй байгаа.

Иймээс Хотын дарга Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбаярт хандан “Анх удаа хөл хорио тогтоож байгаа биш. Үйлчилгээгээ сайжруулж, хоорондын уялдаа холбоог хангаж, сайн ажиллах ёстой. Нийтийн тээврийн бодлого тодорхойлох ёстой шүү” гэдгийг санууллаа.

Мөн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана. “Хан Хилсс” хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногоос эхэлнэ” гэсэн юм. Хотын дарга “Ажлаа хэзээ эхлээд, хэзээ дуусгахаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Хаана, ямар зам өргөтгөх, хаана гүүрэн гарц хийх гэх мэт бүх ажлыг өөрсдөө санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга” хэмээсэн юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Залуус" орон сууцны цогцолбор хорооллуудыг байгуулах ажлыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах ажлын талаар танилцуулсан. Тэрээр “Залуус-1” хорооллын ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр удаа хуралдаад байна. Төлөвлөгөөгөө баталлаа. Буянт-Ухаа хорооллын 57 га газарт барина” хэмээсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 4 цаг 43 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 6 цаг 0 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 10 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 6 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 2 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 9 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 15 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 22 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 12 цаг 32 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 12 цаг 52 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 3 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 7 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 11 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 16 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 19 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 13 цаг 42 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 13 цаг 49 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 13 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 14 цаг 0 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 6 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top