x

Өнөөдөр С.Зоригийн төрсөн өдөр

Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай, Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 59 нас хүрэх байлаа. Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-ны бусдын гарт амиа алдсан билээ. 

Монголчууд С.Зориг агсныг жилд хоёр удаа дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг юм. Түүний бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 2-нд гашуудан дурсдаг бол, мэлмий гийсэн өдрийг нь дурсаж, хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлалтай билээ.

Дашрамд сануулахад, С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөртөө хүртэл тусган шоу хийж байсан ч захиалгат гэгддэг энэхүү хэрэг өнөөг хүртэл тодорхой ахиц гараагүй байна. 2016 оны арванхоёр дугаар сарын 27-ны өдөр шүүхээс Орхон аймгийн харъяат 3 иргэнд захиалгаар, хүний амь нас санаатай хөнөөсөн хэмээн 24-25 жилийн ял ноогдуулсан байдаг. Гэвч энэ шүүхийн шийдвэрт ард түмэн итгэхгүй байгаа бөгөөд захиалагч нь одоог хүртэл илрээгүй байна. Олон улсын парламентын холбооны Ассамблейн 138 дугаар чуулганаар Монгол Улсын төр нийгмийн зүтгэлсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг улс төрийн наймааны хэрэгсэл болгосоор байна гэж дүгнэсэн байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 4 цаг 42 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 5 цаг 59 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 9 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 5 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 1 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 14 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 21 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 12 цаг 31 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 12 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 2 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 6 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 10 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 15 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 18 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 13 цаг 41 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 13 цаг 48 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 13 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 13 цаг 59 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 5 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top