x

Иргэд оношлогдож ирээд 2-3 хоногийн дараа хүндэрч байна гэлээ

Нийслэлийн Онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлуудаа сайтар хангаж, хоорондоо уялдаа холбоотой, зохион байгуулалттай ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч, амиа алдсан алба хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлж, халуун цэгт ажиллаж байгаа дүүргийн удирдлагууд, эмнэлгийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, өөрсдөө халдвар авахаас сэргийлж ажиллахыг сануулсан. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 1040 хүн гэрийн ажиглалтад байна.

Эдгээр хүний ойрын хавьтал 2000 гаруй иргэн бий. Дүүргийн нэгдсэн эмнэлэг 200 ор дэлгэсэн ч ор нь дүүрчээ. Тандалтын таван баг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөрт 500-600 хүнээс гэрээр нь шинжилгээ авч байгаа гэнэ. Мөн коронавирусийн үед амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй болж байгааг ярьж байлаа. Баянзүрх дүүргийн хувьд гэрийн эмчилгээнд 980 хүн, гэрийн ажиглалтад 329 хүн байна. Мөн 690 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тандалтын баг болон зайлшгүй шаардлагатай иргэдээс шинжилгээ авах цэг өдөрт 1000 орчим хүнээс ПСР шинжилгээ авдаг. Иргэд оношлогдож ирээд 2-3 хоногийн дараа хүндэрч байгааг албаныхан хэллээ.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвартай 192 хүн бүртгэгджээ. Ингэснээр нийт 4169 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барсан. Эмнэлэгт 894, гэрийн тусгаарлалтад 612 хүн байна. Ойрын хавьтал 2000 гаруй хүн байгаа аж. Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд өчигдөр 603 гаруй иргэнийг ПСР шинжилгээнд хамруулжээ. Мөн халдвар авсан иргэдийн тоо 1420 гаруй болсон байна. Тандалтын баг өдөрт дунджаар 200 гаруй иргэнээс шинжилгээ авч байгаа гэлээ. Гэрийн тусгаарлалтад 2101 хүн байгаа бол ойрын хавьтал 1467, гэрээр эмчлүүлж байгаа 634 хүн байна.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн хэмжээнд батлагдсан 1784 хүн байгаагаас дүүргийн нэгдсэн эмнэлэгт 185 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Вакцин ирэхэд дархлаажуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангажээ. Дүүргийн хэмжээнд тандалтын 10 баг ажиллаж байна. Баянгол дүүрэг 440 орчим ор бэлтгэжээ. Гэрийн тусгаарлалтад 376 хүн байгаа бөгөөд хороодод мөн нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Багахангай, Багануур дүүргийн хувьд халдварын нөхцөл байдал харьцангуй тайван байна. Налайх дүүрэгт 272 хүн халдвар авснаас 159 хүн эдгэрчээ. Хүүхдийн эмнэлэгт 28 хүн, гэрээр 33 хүн эмчлэгдэж байна.

Дүүргийн удирдлагууд нөхцөл байдал хүнд, орны нөөц, тусгаарлалтын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа энэ үеэр хэлж байсан юм. Хотын даргын хувьд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж, ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тухай бүрд нь мэдэгдэж байхыг хүслээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүүхдийн тоглоомын талбайг ариутгах, угаах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хөөсрүүлж угаадаг машин хоёр байдаг бөгөөд автобусны 256 буудлыг хоёр өдөр угаадаг байна. Машины тоог 10 болгож нэмэх чиглэлийг Нийслэлийн Засаг дарга өглөө. Мөн хотоо сард нэг удаа угаадаг болъё гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 4 цаг 42 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 5 цаг 59 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 6 цаг 9 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 8 цаг 5 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 12 цаг 1 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 12 цаг 8 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 12 цаг 14 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 12 цаг 21 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 12 цаг 31 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 12 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 13 цаг 2 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 13 цаг 6 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 13 цаг 10 мин Орон сууцны үнэ өсжээ 13 цаг 15 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 13 цаг 18 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 13 цаг 41 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 13 цаг 48 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 13 цаг 55 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 13 цаг 59 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 14 цаг 5 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top