x

90 мянган малчинд 31.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1.1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримтыг олгожээ.

2020 оны түүхий эд бэлтгэлийн ажилд оролцохоор баримт олгогдсон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нийт 23.7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байна. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22,7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэсэн.

Үндэсний үйлдвэрлэгчид 22.7 мянган тонн хонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой хонины ноосны нөөцийн 58.7 хувийг, 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой тэмээний ноосны нөөцийн 47.4 хувийг тус тус эзэлж байна.

Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19.6 мянган тонн ноос тушаасан 90,064 малчин, малтай өрх 31.2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгдсэн байна.

Малчдыг QR коджуулан бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн тул ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болжээ.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 4 цаг 2 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 5 цаг 19 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 5 цаг 29 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 7 цаг 25 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 11 цаг 22 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 11 цаг 28 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 11 цаг 34 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 11 цаг 42 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 11 цаг 52 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 12 цаг 11 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 12 цаг 23 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 12 цаг 26 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 12 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ 12 цаг 35 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 12 цаг 39 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 13 цаг 1 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 13 цаг 8 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 13 цаг 15 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 13 цаг 20 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 13 цаг 26 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top