x

"Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятад улсын туршлага" ном гарчээ

"БНХАУ-ын ядуурлыг бууруулах ажлын практик, туршлага хийгээд дэлхий нийтэд оруулсан хувь нэмэр" болон "Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятад улсын туршлага" цагаан ном гарчээ. 

Энэ сарын 6-ны өдөр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас "Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятад улсын туршлага" цагаан номыг гаргажээ. Энэхүү цагаан номд Хятадын Коммунист нам (ХКН) ядууралтай тэмцэх ажилд ард түмнээ нэгтгэн замчилж, нам, улс орон, нийгмийн бүх хүчийг нэгтгэн, ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулсан агуу замналыг өгүүлж, Хятадын ядуурлыг бууруулах ажлын амжилт, дэлхий нийтэд оруулсан хувь нэмрийг бүрэн дүүрэн тусгасан байна.

Энэхүү цагаан номд ХКН-ын ард түмнээ удирдан, ядуурлыг ялан дийлсэн агуу түүхийг эргэн харжээ. ХКН байгуулагдсанаас хойших 100 жилийн хугацаанд анхны үүрэг зорилгоо ямагт мөрдөж, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээж, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөх, улс орны цэцэглэлт хөгжил, чинээлэг ард түмний төлөө тэмцсээр ирсэн. ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн хөгжил дэвшлийн төлөө цуцалтгүй мэрийж, шаргуу тэмцэж, чинээлэг, хамтын хөгжил цэцэглэлтийн замаар алхаж байна. Ялангуяа, Ши Жиньпин даргаар төвлөсөн намын төв удирдлага дор Хятад улс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цар хүрээтэй, хамгийн өргөн далайцтай, хамгийн олон хүн амыг хамарсан ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулж, босож зогсон баян чинээлэг болох явцаас хүчирхэг болох агуу үсрэлтийг тосон авч байна. 

Цагаан номд Хятадын ядуурлаас ангижруулах ажлын бүх талын ялалтын түүхэн амжилтыг харуулжээ. 2021 оны 2 сарын 25-ны өдөр, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үндэсний ядуурлаас ангижруулах ажлын дүгнэлтийн хурал дээр ядуурлаас ангижруулах ажил бүх талаар ялалт байгуулсныг сүр жавхлантайгаар зарласан. Одоогийн стандартаар 98.99 сая хөдөө тосгоны ядуу хүн ам ядуурлаас бүрэн ангижирч, бүс нутгийн ядуурал шийдвэрлэгдэж, Хятад улс үнэмлэхүй ядуурлыг арилгах хүнд хэцүү үүргийг гүйцэлдүүлж чадлаа. Найман жилийн шаргуу хичээл зүтгэлээр Хятадын ядуу хүн амын амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилж, ядуу бүс нутгийн хоцронгуй байдалд маш том өөрчлөлт гарч, ядуу иргэдийн боловсрол, эмчилгээ, орон сууц, ундны ус зэрэг нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирч, Хятадын жирийн иргэдийн амьдрал улам сайжирсаар байна.   

Цагаан номд Хятад улсын бүтээлчээр дэвшүүлсэн ядуурлыг бууруулах оновчтой төлөвлөгөөг нэгтгэн дүгнэсэн. Хятад улс ядуурлаас ангижруулах ажлын явцад улсынхаа бодит байдалтай нягт уялдуулан, ядуурлыг бууруулах оновчтой төлөвлөгөөг бүтээлч байдлаар дэвшүүлэн хэрэгжүүлснээр туслах объект, төслийн зохицуулалт, санхүүгийн зарцуулалт, айл өрхөд авах арга хэмжээ, хөдөө тосгонд боловсон хүчин томилох, ядуурлаас ангижруулах ажлын үр дүн зэрэг “зургаан зүйлийг оновчтой тооцож төлөвлөснөөр” хэнийг дэмжих, хэн дэмжих, хэрхэн дэмжих зэрэг асуудлыг оновчтой шийдвэрлэж, ядуурлаас ангижруулах ажлын зорилгын биелэлтийг сайжруулж, үр дүнг нь бүх талаар дээшлүүлсэн.   

Цагаан номд хүн төрөлхтний ядуурлыг бууруулах эрэл хайгуулын талаарх Хятадын сэтгэмжийг танилцууллаа. Хятад улсын ядуурлыг бууруулах компанит ажлын явцад хуримтлуулсан үнэт туршлага зөвхөн Хятадынх биш, дэлхийн нийтийн өмч болж үлдэх ёстой бөгөөд үүгээр хүн төрөлхтний ядуурлыг бууруулах шинэ арга замыг гаргалаа. Цагаан ном нь дэлхий нийтэд Хятадын ядуурлыг бууруулсан нууцыг тайлж өгсөн. Тодруулбал 1-рт, ард түмэн төвтэй байхыг баримталж ядуурлыг бууруулах ажлыг улсын ажлын онцгой байр сууринд тавих. 2-рт, хөгжлөөр ядуурлыг арилгаж ядуурлыг бууруулах үйл явцыг бодит байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх. 3-рт, ядуу бүлгийн голлох үүргийг нэмэгдүүлж, тал бүрийн хүчийг нэгтгэн төвлөрүүлэх явдал юм. Хятад улсын үнэмлэхүй ядуурлыг арилгасан амжилттай туршлага нь хүн төрөлхтний ядуурлыг бууруулах зүй тогтлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ ядуурлын эсрэг онолыг хөгжүүлж, баяжууллаа.

Цагаан номд дэлхий дахины ядуурлыг бууруулах үйлсэд Хятад улсын оруулсан хувь нэмрийг танилцууллаа. Хятад улсын ядуурлаас ангижруулах ажил бүрэн ялалт байгуулсан нь дэлхий дахины ядуурлыг бууруулахад чухал ахиц болсон. Өөрчлөлт, шинэчлэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлж ирснээс хойш Дэлхийн банкны стандартын дагуу Хятадын ядуурлыг бууруулсан хүн ам мөн үеийн дэлхийн ядуурлыг бууруулсан нийт хүн амын 70-аас илүү хувийг эзэлж, НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүллээ. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдэл үзэл санааг идэвхийлэн хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах олон улсын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, ядуурлыг бууруулах олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж, дэлхий дахины ядуурлыг бууруулах үйлсэд чухал болоод том хувь нэмэр оруулж байна. Хятадын улсын дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” санаачилгаар жишээлбэл, Дэлхийн банкнаас гаргасан судалгааны тайланд, “Нэг бүс, нэг зам”-ыг хамтран бүтээснээр холбогдох улс орнуудад нийт 7.6 сая хүн туйлын ядуурлаас, 32 сая хүн дунд түвшний ядуурлаас тус тус ангижирсан байна.

Хятад, Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн найз, сайн түншүүд билээ. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг. Хятад улс “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл санаагаа ямагт баримталж, Монгол Улсын хөгжлийг дэмжин туслаж ирсэн. Талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог нааштай хэрэгжүүлж, “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг эрчимжүүлснээр ажил хэрэгч хамтын ажиллагаа арвин үр дүнд хүрч, хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсээр байна. Цар тахлын үед Хятад, Монгол хоёр улс бэрхшээлийг хамтран давж байна. Дэлхий нийт Covid-19-ын вакцины эрэлт, нийлүүлэлтийн дутагдалтай үед Хятад улс хүндрэл бэрхшээлийг даван туулж Монгол Улсад түрүүлж вакцин хандивлаж мөн экспортоор нийлүүлсэн. Энэ бол Хятадын тал Хятад, Монголын харилцааны хөгжилд ач холбогдол өгдөг, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдалтай гэдгийн илрэл юм.

Хятадын хөгжил дэлхий нийттэй салшгүй холбоотой, дэлхий нийтийн хөгжил ч мөн Хятадтай салшгүй холбоотой. Энэ жил бол Хятадын улсын 14-р таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэх жил. Хятадын хөгжил илүү гэрэлт ирээдүйтэй байх болно. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг цогцлоогч, дэлхийн дахины хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын хэв журмыг хамгаалагч байх болно. Цэцэглэн хөгжих буй Хятад улс ч дэлхийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмэр оруулах болно. Бид илүү сайхан амьдралын төлөө Монгол Улс болон бусад бүх улс орны ард түмэнтэй хамтарч шаргуу хичээхэд бэлэн байна.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 4 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 5 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 5 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 7 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 11 цаг 22 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 11 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 11 цаг 35 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 11 цаг 42 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 11 цаг 52 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 12 цаг 12 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 12 цаг 23 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 12 цаг 27 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 12 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ 12 цаг 36 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 12 цаг 39 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 13 цаг 2 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 13 цаг 9 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 13 цаг 16 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 13 цаг 20 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 13 цаг 26 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top