x

НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын 515 алба хаагч 16 чиглэлээр хяналт, шалгалт тогтмол хийж байна.

Тодруулбал, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн хяналтаар батлагдсан тохиолдлын гэр, ажлын байр, явсан маршрутыг тогтоон, эдгээр объектод мэргэжлийн байгууллагуудын хийж байгаа халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвх зэрэгт шинжилгээтэй хяналт хийдэг.

Мөн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн хяналтаар нийтийн эзэмшлийн зам, талбай, эзэмшил газар, хүүхдийн тоглоомын талбай болон бусад объектод халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа мэргэжлийн байгууллагын халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвхи зэрэгт  шинжилгээтэй хяналт хийж байна. Энэ хүрээнд 7672 объектын 1.589.944 ам метр талбай, нийтийн эзэмшлийн 2.575.702 ам метр талбайд тус тус хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, халдваргүйтгэлийн бодисоос 16 дээж авч, лабораторид шинжлүүлсэн.

Дархлаажуулалтын үйл ажиллагааны хүрээнд вакциныг ХӨСҮТ-д байрлах улсын төв агуулахад вакцин ирснээс эхлүүлэн дүүрэг бүрд түгээх, цаашлаад өдөр бүр дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн үеийн бэлэн байдал, цэгт ажиллаж байгаа хүний нөөцийн чадавх, цэг дэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, вакцины хадгалалтын аюулгүй байдал зэрэгт хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Уг шалгалтыг өдөр бүр хийж байгаа бөгөөд дархлаажуулалтын цэгүүдэд давхардсан тоогоор 802 удаа, тээвэрлэлтэд 26 удаа хяналт тавьж ажилласан. 

Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагад үйл ажиллагааг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулсан, үйлчлүүлж байгаа иргэдийн биеийн хэмийг хэмжиж, QR код уншуулсны дараа объектод нэвтрүүлж байгаа байдал, хоёр цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байгаа эсэх, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг зөв байрлуулсан зэрэгт тогтмол шалгалт хийж байна.

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтаар гүний хяналтын бүсэд ирсэн тээврийн хэрэгслийн жолоочоос тандалт, судалгаа авч, тээврийн хэрэгсэлд хийж байгаа халдваргүйжүүлэлтийн чанар, импортын бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бичиг баримтын болон лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийдэг. Нийслэлд халдвартай хог хаягдлыг устгадаг хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагын халдвартай хог хаягдлаас гадна коронавирусийн батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой холбоотой хог хаягдлыг устгаж байгаа. Иймд энэхүү үйл ажиллагаанд тухайн устгалын байгууллагад очиж, хяналт тавин ажилладаг бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хоёр албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан.

Тусгаарлах байрны хяналтыг тусгаарлан ажиглах зориулалтаар ажиллаж байгаа зочид буудлуудын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэгт тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийг байрлуулахаас өмнө болон байрлуулснаас гурван хоногийн дараа хяналт тавин ажиллаж байна.

Мөн тухайн байруудад батлагдсан тохиолдол илрэх бүрд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж байна.  Одоогоор 22 тусгаарлах байр байгаа бөгөөд давхардсан тоогоор 220 удаа хяналт, шалгалт хийн, улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, арга хэмжээ авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 4 цаг 3 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 5 цаг 20 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 5 цаг 30 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 7 цаг 26 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 11 цаг 23 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 11 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 11 цаг 35 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 11 цаг 42 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 11 цаг 52 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 12 цаг 12 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 12 цаг 23 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 12 цаг 27 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 12 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ 12 цаг 36 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 12 цаг 40 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 13 цаг 2 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 13 цаг 9 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 13 цаг 16 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 13 цаг 21 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 13 цаг 27 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top