x

НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн 13 заалт бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлжээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ гишүүн байгууллагууд нэгдэж нийгмийн даатгалын  шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр зохион байгууллаа.

Мөн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлжээ.

Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Хөл хорионы үед иргэд хөдөлмөрчдийн ихэнх нь ажилгүй, орлогогүй гэртээ байгаа. Гэтэл бага хэмжээгээр авч байгаа цалингаас нь 2021 оны Нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийг нь хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэр нь дэндүү хүнд байна. Аливаа асуудлыг хамтын гэрээ хэлэлцээрээр шийдэхийг хүсч байна. Хоёрдугаар сарын 25-нд гурван талт хороо хуралдаж НДШ-ыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах ажлын хэсгийг байгуулсан. Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн байна. Ажлын хэсэг шийдвэрийг эцэслэн гаргаагүй байгаа. Үйлдвэрчний эвлэлд эрх ашгаа хамгаалуулахаар нэгдсэн 450 гаруй мянган гишүүд цахимаар тэмцсээр байгаа. Цар тахлын энэ хүнд үед Засгийн газар НДШ-ийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байна" гэлээ. 

Улсын Их Хуралд хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах,

  2. Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх,

  3. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ  тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах,

  4. Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх,

  5. Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх,

  6. Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах,

  7. Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх

  8. Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,

  9. Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх,

  10. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих,

  11. Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх,

  12. КОВИД-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах, чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх,

  13. Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 3 цаг 24 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 4 цаг 41 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 4 цаг 51 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 6 цаг 47 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 10 цаг 43 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 10 цаг 50 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 10 цаг 56 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 11 цаг 3 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 11 цаг 13 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 11 цаг 33 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 11 цаг 44 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 11 цаг 48 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 11 цаг 52 мин Орон сууцны үнэ өсжээ 11 цаг 57 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 12 цаг 0 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 12 цаг 23 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 12 цаг 30 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 12 цаг 36 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 12 цаг 41 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 12 цаг 47 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top