x

Д.Сумъяабазар: Хүчирхэг сэтгүүл зүйн төлөөх үйлсэд амжилт хүсье!

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хотын дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.


Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын энэ хүнд, хэцүү цаг үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, нийгмийн болоод нийтийн үнэт зүйлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буйд тань талархал илэрхийлье.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн Тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж ирсэн нь сэтгүүлчид Та бүхний эрхийг баталгаажуулж, үүргийг чангатгаад зогсохгүй оршин буй нийгмийнхээ хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмрийг тань алдаршуулан таниулахад чиглэдэг нь гарцаагүй. Энэ бол иргэдийн мэдэх эрхийг хангахын зэрэгцээ амьдрах эрхийг хамгаалахын төлөө нийгэмд шударга ёсыг төлөвшүүлж, хүн ёсны харилцааг баталгаажуулахын тулд Та бүхний даван туулж буй олон олон саад бэрхшээл, халширч шантрахгүйгээр хичээнгүйлэн зүтгэж буй итгэл найдварт зориулагдсан их хүндэтгэл юм.

Тиймээс ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувиар их хотын хөгжилд оруулж буй Та бүхний хувь нэмэрт дахин талархал илэрхийлээд орчин цагийн хотын хөгжлийг цогцлоон бүтээх их үйлсэд хамтран ажиллахыг урья. Учир нь, хотын хөгжил гэдэг хүний эрх, амьдрах эрхийн баталгаа бөгөөд Улаанбаатар хотод хийгдэж буй бүх бүтээн байгуулалт улаанбаатарчуудын маань эрх ашгийн төлөө, улаанбаатарчуудын маань ая тухтай, аюулгүй амьдралын төлөө зориулагдах ёстой юм.

Үүнд эрхэм хүндэт сэтгүүлчид Та бүхэн минь хяналт тавьж, алдаа дутагдал бүрд минь нүд чих болж, сайн сайхан болгонд урам зориг өгч гэмээн нийслэлчүүддээ ээлтэй шинэ Улаанбаатар хотыг хамтын хүчээр бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ бол Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр Та бүхнээсээ хүсэх хотын хүсэл бөгөөд дашрамд нь хараат бус, бие даасан сэтгүүл зүйн үнэнд хааяа алгадуулж, хааяа зэмлүүлж, хааяа зөвлөлдөж яваа улстөрчийн хувьд хэзээд сэтгүүлчдийн хөдөлмөрийг үгүйсгэх, хүчгүйдүүлэх, “өшиглөх” үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлье. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан та бүгдийн хэвлэн нийтлэх үйл хэрэгт дэлхийн бусад сэтгүүлчийн нэгэн адил багагүй хохирол учирч, саад бэрхшээл тохиож буй ч хүнд, хэцүү цаг үеийг хичээнгүйлэн даван туулахыг хүсье. Учир нь, энэ бол бид бүхний, хүн нэг бүрийн хамтдаа даван туулах дэлхий нийтийн бэрхшээл бөгөөд ковидгүй зуны өдрүүдэд Улаанбаатар хотын төв гудамжнаа хотын хөгжлийг хэлэлцэн ярилцах сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилъя.

Тэр цагт нийгмийн үнэт зүйлийг түүчээлэгч, хамгаалагч болсон сэтгүүлчид Та бүхэнтэйгээ нээлттэй хамтран ажиллаж, шударга, үнэн сэтгүүл зүйн дэмжигч, хэвлэлийн эрх, эрх чөлөөний хамгаалагч нь байх болно оо. Иймд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, ХҮЧИРХЭГ СЭТГҮҮЛ ЗҮЙН төлөөх их үйлсэд тань амжилт хүсье.

Үзэг тань хурц, үг тань мэргэн байг ээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 3 цаг 24 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 4 цаг 41 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 4 цаг 51 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 6 цаг 47 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 10 цаг 43 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 10 цаг 50 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 10 цаг 56 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 11 цаг 3 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 11 цаг 13 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 11 цаг 33 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 11 цаг 44 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 11 цаг 48 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 11 цаг 52 мин Орон сууцны үнэ өсжээ 11 цаг 57 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 12 цаг 0 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 12 цаг 23 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 12 цаг 30 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 12 цаг 37 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 12 цаг 41 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 12 цаг 47 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top