x

С.Нямдорж: Нэгдүгээр сараас хойш 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан

Коронавирусийн халдварын улмаас зарим байгууллага ажлын байраа хадгалах боломжгүй болсон. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлдэг байгууллага. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдоржтой ярилцлаа.

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манай байгууллага нийслэлийн хэмжээнд ажлын байрны бүртгэл зуучлал, ажил мэргэжлийн чиг баримжаа үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр хэрэгжүүлдэг хөтөлбөрийн дагуу энэ жил таван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт таван арга хэмжээ зохион байгуулж байгаа. Цар тахлын үед ажил хайгч иргэддээ зориулж веб сайтаараа ажлын байрны захиалгын мэдээллийг хүргэж байна. Иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын веб сайтаас ажлын байрны мэдээллийг шууд авах боломжтой юм.

-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ гэдгийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ нь хоёр хэлбэрээр хэрэгждэг. Нэгдүгээрт, ажлын байрны бүртгэл зуучлал. Энэ нь ажил хайгч иргэн, ажил олгогч хоёрыг холбох үйлчилгээ юм. Хоёрдугаарт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ. Энэ нь иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, ажлын байрны ярилцлагад бэлтгэх, ажилд орох анкетаа хэрхэн зөв бөглөх зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ юм.   

-Ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна вэ?

-2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их ирж байна. Манай байгууллагын дэргэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байдаг. Энэ байгууллага Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингаравт байрладаг юм. Иргэд энэ байгууллагаар үйлчлүүлэхээс гадна www.ubbirj.ub.gov.mn цахим сайтаас мэдээлэл авах боломжтой. 

Цахим сайтад энэ жилийн төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл байгаа. Мөн бүх ажлын байрны захиалгыг бид ирсэн даруйд нь цахим сайтад оруулдаг. Бүх нийтийн бэлэн байдлын үед ч ажлын байрны захиалга буурахгүй байгаа. 2021 он гарснаар 3000 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, нийслэлийн хэмжээнд 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан. Эдгээрээс 1000 гаруй иргэн ажил үүргээ гүйцэтгээд явж байна.

Манай байгууллагад 35-45 насны иргэд түлхүү ханддаг. Мөн тэтгэвэрт гарсан иргэд үйлчлүүлдэг. Бид 2020 оны хоёрдугаар сараас www.ejob.gov.mn гэсэн аппликэйшнийг нэвтрүүлсэн. Ажил хайгч иргэд энэ аппликэйшнээс Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт ирсэн ажлын байрны захиалгуудтай танилцаж болно.

Мөн ажил олгогчид манай байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн мэдээллийг авах боломжтой юм. Нийслэлийн есөн дүүрэг болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирсэн ажлын байрны захиалгуудаа пүрэв гараг бүр шинэчилж, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн пэйж хуудаснуудаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Эдгээр мэдээлэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны пэйж хуудсанд байршдаг. Мөн www.hudulmur-halamj.gov.mn сайтад ажлын байрны захиалгууд байгаа. Энэ мэдээллүүд өдөр өдөртөө, орсон даруйдаа шинэчлэгдээд явдаг. Ажлын байрны захиалгын хугацаа дууссан бол архивлагдаж иргэдэд харагдахгүй болдог. Тиймээс www.hudulmur-halamj.gov.mn сайтад байгаа ажлын байрны мэдээллүүд нь шинэ захиалгууд гэсэн үг юм.

-Иргэддээ хандаж юуг анхааруулах вэ?

-Ажил идэвхтэй хайж байгаа иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон дүүргүүдийн цахим сайтуудаас мэдээлэл авах боломжтой. Цар тахлын хүнд үед халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг иргэддээ уриалж байна.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 3 цаг 24 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 4 цаг 41 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 4 цаг 51 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 6 цаг 47 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 10 цаг 44 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 10 цаг 50 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 10 цаг 56 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 11 цаг 3 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 11 цаг 14 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 11 цаг 33 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 11 цаг 44 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 11 цаг 48 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 11 цаг 53 мин Орон сууцны үнэ өсжээ 11 цаг 57 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 12 цаг 1 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 12 цаг 23 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 12 цаг 30 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 12 цаг 37 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 12 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 12 цаг 48 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top