x

Г.Хосбаяр: Туул гол дагуух дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарласан

Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдаан дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Тэгвэл энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Хосбаяраас тодрууллаа.

-Туул гол дагуу нийт хэдэн байршилд зураг төсөл хийхээр төлөвлөсөн бэ?

-Туул гол дагуу Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 16 байршилд тохижилт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс нэг байршилд тохижилтын ажил бүрэн хийгдсэн бол есөн байршилд тохижилтын ажлын даалгаврыг баталсан. Эхний ээлжид дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаад байна.

-Энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа зорилго юу вэ. Өмнө нь ийм төрлийн уралдаан зохион байгуулж байсан уу?

-Туул гол дагуу иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлттэй тохижилт бүхий талбай байгуулах шинэлэг санаа, шийдэл, концепцыг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс нээлттэй уралдааныг зарласан. Өмнө нь нийслэлээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулж байсан бөгөөд түрүүлсэн бүтээлийн үзэл, санааны дагуу бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн.

-Уралдаанд хэн оролцох боломжтой вэ?

-Зураг төсөл боловсруулдаг мэргэжлийн байгууллага, хувь хүн, уран бүтээлчид, оюутан, залуус оролцож, бүтээлээрээ өрсөлдөх бүрэн боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордны 13 давхар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээж авна.

-Уралдааны гол шалгуур үзүүлэлт юу байх вэ?

-Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Төслийн үзэл санааны шинэлэг байдал, иргэд, олон нийтийн амрах нөхцөлийг бүрдүүлсэн байх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн  техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хангасан байдал, иргэд, олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр тус бүрд нь оноо өгч, үнэлгээ гаргана.

-Оролцогчид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 20-23-ны өдрүүдийн хооронд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудас болох https://uda.ub.gov.mn/ сайтад байршуулан иргэд, олон нийтээс санал авна. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаад, дүнгээ гаргана. Мөн уралдаан зарлаж байгаа дөрвөн байршлын UTM 1:500-ын байр зүйн зургийг 11-321943 болон 90999918 утсаар холбогдож, албан ёсоор бүртгүүлэн, и-мэйлээр авах боломжтой.

-Нэг л зураг төсөл шалгаруулах уу?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 3 цаг 25 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 4 цаг 42 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 4 цаг 52 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 6 цаг 48 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 10 цаг 44 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 10 цаг 51 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 10 цаг 57 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 11 цаг 4 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 11 цаг 14 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 11 цаг 34 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 11 цаг 45 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 11 цаг 49 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 11 цаг 53 мин Орон сууцны үнэ өсжээ 11 цаг 58 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 12 цаг 1 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 12 цаг 24 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 12 цаг 31 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 12 цаг 38 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 12 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 12 цаг 48 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top