x

С.Батсайхан: Үерийн хамгаалалтын далангийн гол бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэдэг

"Нийслэлд үерийн хамгаалалтын 145 км урт далан суваг байдаг"

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 145 км далан суваг, хөрсний болон борооны ус зайлуулах 187 км шугам, сүлжээний засвар, арчлалт, нөхөн сэргээлт, угсралт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний лаг цэвэрлэх, үерийн усны далан цэвэрлэх ажил ямар шатандаа явж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед хэдэн байршилд ус зайлуулах хоолой, үерийн даланг цэвэрлэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 53 байршилд 145 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Бид төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалтыг хийдэг юм. 3, 4-р хорооллын үерийн далан, Энхтайваны өргөн чөлөөний үерийн далангийн цэвэрлэгээний ажлыг хоёр бригад хийж байна. Цэвэрлэгээний ажил 20-30 хувьтай явж байгаа.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?

-Баянбүрдийн тойрог болон Долоон буудлын эцэст шинээр ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Засварын ажлын хүрээнд Гэсэрийн баруун суваг буюу “Петровис” шатахуун түгээх станцаас доош Гэсэр сүмийн баруун уулзвар хүртэлх 0.6 км урт үерийн далангийн засварын ажлыг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан. 

Геодези, усны барилга, байгууламжийн газрын харьяалалд байдаг үерийн хамгаалалтын барилга байгууламж бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй үерийн эрсдэлээс хамгаалж байдаг нэн чухал объект. Тиймээс үерийн даланд хог хаягдлаа хаяхгүй, ахуйн бохир усаа хийхгүй байхыг иргэддээ уриалж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 145 км үерийн хамгаалалтын далан сувгийн ахуйн хог хаягдлыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг. Бид үерийн хамгаалалтын далан сувагт хур борооны ус болон шар уснаас үүссэн лаг шавар, хог хаягдлыг байнга ачиж тээвэрлэдэг. Жилд дунджаар 20 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг ойролцоох төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэж, зайлуулдаг юм.

Үерийн хамгаалалтын далангийн гол бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэдэг. Энэ нь үер болох эрсдэлийг бий болгодог. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хийцийг зөвшөөрөлгүй өөрчилснөөс иргэн, аж ахуйн нэгжид эрсдэл учирдаг. Үерийн хамгаалалтын далан суваг хийхэд өртөг өндөр байдаг учир жил бүр олон км далан суваг хийх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан сувгийг шат дараатайгаар төлөвлөж, хийж байна. Авто замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэгэх ажлыг жилд хоёр удаа, үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажлыг жил бүр хийдэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2 цаг 41 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 58 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 4 цаг 8 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 6 цаг 4 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 10 цаг 0 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 10 цаг 7 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 10 цаг 13 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 10 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 10 цаг 30 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 50 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 11 цаг 1 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 11 цаг 5 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 11 цаг 9 мин Орон сууцны үнэ өсжээ 11 цаг 14 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 11 цаг 17 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 11 цаг 40 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 47 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 54 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 58 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 12 цаг 4 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top