x

Маргаашнаас автомашин тэгш, сондгоогоор 06:00-22:00 цагийн хооронд зорчино

Маргаашнаас Нийслэлд тогтоосон хөл хориог сулруулж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоолоо.

Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, төрийн байгууллага, хуулийн этгээдийг ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. 

Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүртгэх, хяналт тавих, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг иргэн бүрд хүргэж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулна.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр  (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм. Тодруулбал, тавдугаар сарын 8-нд тэгш дугаараар, 9-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллана.

Мөн халдварын тохиолдол нэмэгдэж, халдвар тархах эрсдэлтэй хуулийн этгээдийн салбар чиглэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалтыг түр хугацаагаар хийж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлнэ.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэн, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм.

Түүнчлэн байгууллагын дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагааг идэвхжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, ажилтан, албан хаагчдаа “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулж, дархлаажуулалтад хамрагдсан болон өвчилж эдгэсэн хүний эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн ажиллуулахыг ажил олгогч иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болголоо.

“Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан шаардлагыг хангасан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллана. Халдварын тархалт буураагүй, эрсдэлтэй нөхцөл байдал бүрэн арилаагүй байгаатай холбогдуулан зорилтот бүлгийн болон архаг хууч өвчтэй иргэд шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй, зайлшгүй тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явах, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг иргэдэд зөвлөсүгэй. 

ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

Төрийн байгууллага, хуулийн этгээд

   1

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага шүүх, прокурор (нийт ажилтан, албан хаагчийн 30 хувь хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох), иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн  үйлчилгээний төв, Сонгуулийн бүх шатны үйл ажиллагаа  хязгаарлалтад хамаарахгүй

    2

Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

    3

Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

   4

Бүх төрлийн баар

   5

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө

   6

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

   7

Хүнснээс бусад барааны зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа,  хайпермаркет (Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагааг үе шаттай нээж  явуулахыг зөвшөөрнө.)

   8

Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

   9

Сургалтын төв

   10

Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

   11

Алжаал тайлах төв

   12

Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

   13

Саун, бассейн

   14

Зочид буудал, дэн буудал

   15

Амралт, жуулчны газар

   16

Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

   17

Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ

   18

Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

   19

Нийтийн бүжиг, бүжгийн клуб

Иргэн

1

Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ

2

Хурим найр, цайллага, хүлээн авалт

3

Агаар салхинд гарах – (Зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд зөвшөөрөх)

4

Цахилгаан шатанд 3-аас илүү хүн суух

5

Айлд зочлохгүй, зочин урихгүй

6

Оршуулгын ажилд оролцох (автомашин 8, иргэн 20-оос дээш  хязгаарлах)

7

Хуулийн этгээдийн хязгаарлах үйл ажиллагаа / 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17,18, 19/-нд заасан хүний үйл ажиллагаа хамаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2 цаг 41 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 58 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 4 цаг 8 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 6 цаг 4 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 10 цаг 0 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 10 цаг 7 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 10 цаг 13 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 10 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 10 цаг 30 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 50 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 11 цаг 1 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 11 цаг 5 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 11 цаг 9 мин Орон сууцны үнэ өсжээ 11 цаг 14 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 11 цаг 17 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 11 цаг 40 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 47 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 53 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 58 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 12 цаг 4 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top