x

Богд уулын аяллын маршрутыг тохижуулах төслийг танилцуулав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал цахимаар болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Хурлын эхэнд Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцсэн бөгөөд журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Журмын гол зорилго нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрт хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулахад оршиж буй юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 88 хороонд хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллаж байгаа юм. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 43, Баянгол дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 20 байцаагч ажиллаж байна. Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарын жилийн цалинд 595 сая төгрөг зарцуулдаг.

Хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хууль, тогтоомжийг сурталчлах үүрэгтэй ч тэр бүр сургалтад хамрагддаггүй байна. Тиймээс иргэдэд хог хаягдлын талаар хангалттай ойлголт өгч чаддаггүй гэж байлаа. Мөн нийслэлийн дүүргүүдэд олон нийтийн байцаагч жигд ажилладаггүй учраас энэ ажил төдийлөн үр дүнтэй болохгүй байгаа аж. Түүнчлэн дүрэмт хувцас, ажлын үнэмлэх  байхгүй тул тавьсан шаардлагыг иргэд хүлээж авдаггүй, цалин урамшуулал бага учраас  тогтвортой  ажилладаггүй зэрэг асуудал үүсдэг байна.

Тиймээс журмыг сайжруулж, Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажил үүргийг тодорхой болгож, өвөл, зуны дүрэмт хувцас, ажлын үнэмлэх, цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэх, бусад хууль, тогтоомжтой нийцүүлж журмын төсөл боловсруулсан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад журам гаргахаар болов.

Урамшуулал олгох журмын төслийг буцаав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мөн Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлсэн болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн болон кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.

Тухайлбал, өдөр тутмын амьдрал, үйлдвэрлэл, үйлчилгээндээ байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи нэвтрүүлсэн, хог хаягдлаа эх үүсвэр дээр багасгасан, үйлчилгээний хураамжийг тогтмол төлдөг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох юм. Харин хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал олгох аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга дээрх журмын төслийг бусад хууль, тогтоомжтой уялдуулж, илүү сайжруулах, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, боловсронгуй болгож, дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болголоо.

Богд уулын аяллын маршрутыг тохижуулах төслийг танилцуулав

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан иргэдийн ихээр зорчдог Богдхан уулын аяллын маршруттай танилцаж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх үүрэг өгсөн юм. Энэ дагуу өнөөдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар Зайсан-Богдхан уул чиглэлийн аяллын маршрутыг есөн байршилд тохижуулах ажлын танилцуулгыг хийлээ.

Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт чиглэлд амралтын өдрүүдэд зуны улиралд 3000-4000 иргэн, өвлийн улиралд 1000-2000 иргэн ууланд тогтмол алхдаг гэсэн тоон үзүүлэлт байдаг аж.

Тиймээс Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн биеийн тамир, уулын явган алхалтыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх алдагдахаас хамгаалах, зөв боловсон эко аяллыг цогцоор нь хөгжүүлж, Богд хан эко парк бий болгохоор зорьж буй аж.

Одоо байгаа явган зам нь хөлийн явдлаар хад чулуу нь ил гарсан, бороо, цасны шавар болон байнгын сүүдэртэй хэсгүүдэд мөстөж гулгаа үүссэн эрсдэлүүд өндөр байгаа учраас тодорхой хэсгүүдэд эрсдэлийг бууруулах хүрээнд байгалийн материалыг ашиглан хэсэгчилсэн засвар хийх юм байна.

Мөн ууланд алхагчдад чухал хэрэгцээтэй зүйлийн нэг нь ус бөгөөд тодорхой төвлөрсөн цэгүүдэд ус уух цэгүүдийг төлөвлөх шаардлагатай байгаа гэлээ. Түүнчлэн иргэдийн амрах цэгүүдийг шинэчилж, өндөрлөг цэгт хот болон байгалийн үзэгдэх орчныг харах боломжийг бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Богдхан уулын аяллын маршрутыг тохижуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийх хэрэгтэй”-г анхааруулаад олон улсын стандарт,  Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг баримтлан тохижилтын ажлаа хийх ёстой гэлээ. Мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тохижилтын ажлаа шуурхай хийхийг үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2 цаг 40 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 57 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 4 цаг 7 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 6 цаг 3 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 10 цаг 0 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 10 цаг 6 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 10 цаг 12 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 10 цаг 19 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 10 цаг 30 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 49 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 11 цаг 0 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 11 цаг 4 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 11 цаг 9 мин Орон сууцны үнэ өсжээ 11 цаг 13 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 11 цаг 17 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 11 цаг 39 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 46 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 53 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 58 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 12 цаг 4 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top