x

Х.Баттулга: Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд 34,230 хүн эдгэрч хэвийн амьдралдаа шилжээд байна

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сувилагч тандаа баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа уншиж сонордуулав.

“Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын хариу арга хэмжээний тэргүүн эгнээнд явж, үнэлж баршгүй гавьяа байгуулан ажиллаж байгаа Монголын нийт сувилагч мэргэжилтнүүддээ орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр-Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэж, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.

Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4 хувийг сувилагч, 3.5 хувийг бага эмч, 3.5 хувийг эм найруулагчид эзэлж,  нийт 13,112 сувилагч, мэргэжилтэний 46.3 хувь нь дипломын, 47.8 хувь нь бакалаврын боловсролтой, 20.4  хувь  нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй, боловсролын докторын зэрэгтэй 15, магистрын зэрэгтэй 171 сувилагч, мэргэжилтэн ажиллаж байна.

Нийт эмнэлгийн мэргэжилтнүүдийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд сувилагчдын тоо жил бүр 400-500-аар, эх баригчдын тоо 40 орчмоор тус тус нэмэгдэж байна. Түүнчлэн сувилахуйн салбарт янз бүрийн хугацаагаар мэргэшүүлэн бэлтгэсэн 780 гаруй хүн туслах сувилагчаар  ажиллаж  байна.

Сүүлийн хоёр жил шахам хугацаанд дэлхий нийтээрээ коронавируст халдварын цар тахалын нөхцөлд ажиллаж, амьдарч, 5 дугаар сарын 11-ний байдлаар дэлхийн 226 улсад коронавируст халдвар тархаж, өвчилсөн иргэдийн тоо 155.7 саяд хүрч, 3.2 сая хүн нас барж, түүний дотор Монгол Улсад 45,936 тохиолдол бүртгэгдэж, 179 хүн нас бараад байна.

Энэхүү халуун цэгт амь нас, эрүүл мэнд, эцэг эх, гэр бүл, хайртай бүхнээ  умартан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, мятрашгүй их тэвчээр, зориг гарган манлайлан зүтгэж байгаа эрүүл мэндийн ажилтан Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд дэлхийн хэмжээнд 129 сая хүн, Монгол Улсын хэмжээнд 34,230 хүн эдгэрч хэвийн амьдралд шилжээд байна.

Энэ бол коронавируст халдварын халуун цэгт өдөр бүр дайчлагдан ажиллаж байгаа 56 мянга гаруй эмнэлгийн мэргэжилтэн, 13,112 сувилагчийн маань хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж, Та бүхэндээ баяр хүргэж байна.

Сувилагч мэргэжилтэн бол өвчтөн, үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж, үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг энэрэнгүй үйлстэн билээ. Өнөө үед сувилагч мэргэжил Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн жагсаалтын хоёрт бичигдэж, сувилагчийн мэргэжил олон улсын түвшинд хамгийн сайн хийгдсэн робот ч орлож чадахгүй мэргэжил хэмээн өргөмжлөгдөж байна.

Түүнчлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр эмч, сувилагчийн харьцаа багадаа 1:3 байх нь зохистой гэж үзсэн бол өндөр хөгжилтэй орнуудад уг харьцаа 1:4;1:8 болж сувилахуйн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам нэмэгдэж байна. Энэ бол сувилагчдын мэргэжил олон улсад нэр хүндтэй, хэрэгцээ өндөртэйг харуулж, энэ хэрээр цалин урамшуулал өндөр түвшинд үнэлэгдэж байна.

Харьцуулж үзвэл манай улсад эмч сувилагчийн харьцаа дөнгөж 1:1,4 байгаа төдийгүй эрүүл мэндийн салбарт тэдний гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг дутуу үнэлэх, ингэснээрээ мэргэжлийн үнэлэмжийг бууруулах хандлага байсаар байна. Сувилахуйн мэргэжилтнүүдийн дийлэнх нь цалингийн зээлтэй, ажлын ачаалал нь авч буй цалин, урамшуулалтай дүйцэхгүй байгаа нь тэдний ажлын байран дахь сэтгэл ханамж, ажиллах урам зориг, сэтгэлзүйн байдалд сөргөөр нөлөөлж байна.

Бодлогын яамнаас хууль эрх зүйн шинэчлэлт, олон улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн бодлого, стратегийн чиглэлүүдийг гарган ажиллаж байгаа ч байгууллагын түвшинд  хэрэгжилт сул, хэрэгжүүлж ажиллах сувилахуйн мэргэжлийн манлайлагчид цөөн байна. Сувилахуйн мэргэжилд хандах нийгмийн төдийгүй төрийн бодлогын хандлагыг өөрчилж, сувилагч бэлтгэн гаргаж буй боловсролын байгууллагууд орчин үеийн шинжлэх ухааны түвшинд бэлтгэгдсэн сувилагч мэргэжилтнийг сургах, тэр мэргэжилтнүүд нь төгсч гараад чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг стандартын өндөр түвшинд хүн амд үзүүлдэг тогтолцоог цогцоор нь бий болгох шинэчлэлийг хийх хэрэгтэй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарласан 72 дугаар Ассамблейгаас уриалсан сувилахуйн чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтыг мөрдлөг болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилагч мэргэжилтнүүдийн цалин хангамжыг нэмэгдүүлэх, үүний тулд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог тууштай нэвтрүүлж, ажлын гүйцэтгэл үр дүнтэй уялдсан цалин урамшуулал олгох, тэдний мэргэжил боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, сувилахуйн мэргэжилтнийг чанартай, хүртээмжтэй бэлтгэхэд төрийн бодлого чиглэгдэх ёстой гэж үзэж байна. Энэхүү зорилтыг Монголын төр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Эрхэм сувилагчид аа,

Та бүхэнд болон та бүхний гэр бүл үр хүүхдүүдэд Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, эзэмшсэн мэргэжилдээ хариуцлагатай, ёс зүйтэй хандаж, амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл саруул байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 1 цаг 54 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 11 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 3 цаг 21 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 5 цаг 17 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 9 цаг 14 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 9 цаг 20 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 9 цаг 26 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 9 цаг 34 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 9 цаг 44 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 3 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 10 цаг 15 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 10 цаг 18 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 10 цаг 23 мин Орон сууцны үнэ өсжээ 10 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 10 цаг 31 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 10 цаг 53 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 0 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 7 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 12 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 11 цаг 18 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top