x

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Тавдугаар сарын 13-ны өдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан билээ.

Тэгвэл Тавдугаар сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Мөнх тэнгэрийн бичиг-2020″ үзэсгэлэнг “Жэй Си Дэко Монгол” ХХК-тай хамтран автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан Тавдугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд олон нийтэд толилуулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг оролцогчдод өргөмжлөл гардуулсныхаа үг хэллээ.

Тэрээр “Үсгийн урлагийн шилдгүүд, үндэсний бичиг үсгийн зүтгэлтнүүд, бичиг соёлдоо шамдан суралцаж, түгээн дэлгэрүүлж байгаа монгол бичигтэн сурагч багачууд Та бүхэнд Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол бичиг бол монгол хүн болж төрсөн, монголоороо бахархдаг хүн бүрийн оюуны үнэт, бахархалт өв юм. Монгол бичигтээ дурлаж, өв соёлдоо шимтсэн Та бүхэн бол энэ үнэт өвөө хадгалан хамгаалж, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм үйлсийн эзэд билээ. Баяр хүргэе!

Миний бие өөрийн биеэр үлгэрлэн хожуу ч гэлээ үндэсний бичгээ сурч, сурсан мэдсэнээ түгээх, өгөхийн тулд хичээл болгон заасныг хүүхдүүд Та нар үзсэн байх гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад албан бичиг, гадаад иргэний шагналын батламж, Элчин сайдын итгэмжлэх жуух бичиг, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарч буй урилга, талархал, өргөмжлөл, батламж гээд бүхий л баримт бичгүүд монгол үндэсний бичгээр бэлтгэгдэж, хос бичигтэйгээр батлагддаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэн бол монгол бичгийн хүрээнийхний хүсэн хүлээдэг томоохон уламжлалт баяр болсон. Өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон үзэсгэлэн маань өнөө жил Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Улаанбаатарын гудамжны мэдээллийн байгууламжуудад дэлгэгдсэн байгаа нь нийслэл хотоо өв соёл, үндэсний агуулгаар чимж байна.

Өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн шилдгүүдэд уламжлал ёсоор шагналыг нь гардуулах боломж олдож, Та бүхэнтэй уулзсандаа миний бие туйлын баяртай байна. Үзэсгэлэнд оролцсон бүх хүүхдүүд, уран бичээч-монгол бичигтэн багачууд, эрдэмт багш нар, уран бүтээлчдэдээ бүгдэд нь дахин баярлалаа гэж хэлье.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд цаг зав, сэтгэл зүрхээ зориулсанд тань гүн талархал илэрхийлж, улам их амжилт ерөөе.

Мөнх тэнгэрийн дор монгол бичиг соёл түгээмэл болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 1 цаг 55 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 12 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 3 цаг 22 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 5 цаг 18 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 9 цаг 15 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 9 цаг 21 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 9 цаг 27 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 9 цаг 34 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 9 цаг 45 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 4 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 10 цаг 15 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 10 цаг 19 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 10 цаг 23 мин Орон сууцны үнэ өсжээ 10 цаг 28 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 10 цаг 32 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 10 цаг 54 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 1 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 8 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 13 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 11 цаг 19 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top