x

Б.Цэрэн: Дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийлгэх иргэдийн идэвх муу байна

Шадар сайд, Хотын дарга нар дархлаажуулалтын цэгт ажиллалаа

Шадар сайд С.Амарсайхан болон Хотын дарга Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн VII хорооны 73 дугаар цэцэрлэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллав.

Өчигдөрөөс сургуулиудад эцсийн халдваргүйжүүлэлт хийж, дархлаажуулалтын цэгүүдийг цэцэрлэгүүд рүү шилжүүлжсэн байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дөрөвдүгээр сарын 23-нд хамгийн олон буюу 11140 хүнийг вакцинжуулсан. II тун өнгөрсөн баасан гаригт эхэлсэн ч иргэдийн идэвх муу байна. Дүүргийн өрхийн эмнэлгүүд 1413 хүнд хяналт тавьж байгаа. Тандалт, судалгаа, хариу арга хэмжээний 10 баг ажиллаж байна. Өчигдөр гэхэд 66 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 66 хүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. Өнөөдөр 113 хүн шинээр халдвар авсан. Дүүргийн харьяаллын 472 хүн эмнэлэгт хэвтэж, гэрээр 464 хүн эмчлүүлж байна. Ойрын хавьтал 1261 хүн хяналтад байгаа. Дүүргийн хэмжээнд нийт 6386 хүн халдвар авсан” хэмээн ярилаа. Түүнчлэн эмнэлгийн ор дүүргийн хэмжээнд хүрэлцээтэй байгаа гэнэ. Иргэдийн хувьд гэртээ эмчлүүлэх хүсэлтэй байгаа ч хүндэрч эмнэлэгт ирэх нь олон байгааг мөн хэлж байлаа.

Шадар сайд С.Амарсайхан “Нийслэлчүүд вакциндаа сайн хамрагдаж байгаа. Нийслэл, дүүргийн удирдлагууд маш сайн ажиллаж байна” гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дүүрэг, хорооны удирдлагууд зохион байгуулалтыг сайн хийж, иргэддээ хүрч, вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг мөн сайн хийх чиглэл өгсөн” гэлээ.

Мөн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг иргэдийн вакцины хамрагдалттай уялдуулж нээхээр төлөвлөж байгааг онцлов.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ахмад настай 2400 гаруй хүн вакциндаа хамрагдаад байна. Одоо 4000 гаруй хүн хамрагдах дутуу байгааг 14 хоногт багтаан дуусгахаар зорьж, ажиллаж байгааг хэллээ.

Мөн Хотын даргаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд өнгөрсөн бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн менежерүүдтэй онлайн сургалт хийж, тусгаарлалтад байгаа иргэдийн хяналт, эмнэлгийн тусламжийг өгөөжтэй, чанартай хүргэх, идэвхжүүлэх сургалт хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 1 цаг 8 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2 цаг 25 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2 цаг 35 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 4 цаг 31 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 8 цаг 28 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 8 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 8 цаг 40 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 8 цаг 47 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 8 цаг 58 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 9 цаг 17 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 9 цаг 28 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 9 цаг 32 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 9 цаг 36 мин Орон сууцны үнэ өсжээ 9 цаг 41 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 9 цаг 45 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 10 цаг 7 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 10 цаг 14 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 10 цаг 21 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 10 цаг 26 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 10 цаг 32 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top